Тендер завшиж, төмрийн хогоор онгоц эвлvvлдэг хvн иргэний нисэхийг удирдаж чадах уу?

2009/04/08
Share |
Хүмүүс:
Тендер завшиж, төмрийн хогоор онгоц эвлvvлдэг хvн иргэний нисэхийг удирдаж чадах уу?

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ хvний амь нас, аюулгvй байдлыг хариуцдаг онцгой газрын нэг. Гэвч, иргэдийг vл ойшоосон, эзэнгvй газар болоод удаж байна.  Vvрэггvй vvрэг гvйцэтгэгчтэй ажиллаж ирсэн ИНЕГ-т удирдлага томилох тухай эртнээс дуулдсан. Энэ газрын дарга болж, мөнгөний авдар сандайлах хvсэлтнvvдийн хобби, лобби нэг бус төрийн өндөр албан тушаалтны толгойг эргvvлж, саарал ордноор хөл хөдөлгөөн өрнөөд авсны эцэст Г.Даваа гэх эрхмийн нэр сонсогдох болов.

Байнга удирдлагын асуудал яригддаг болохоор ИНЕГ удирдлагадаа халгаатай газар уу гэх асуулт тавигдах байх. ИНЕГ Уулын баяжуулах Эрдэнэт vйлдвэрийн нэгэн адил улсыг тэжээдэг саалийн vнээ учраас vе vеийн "саальчид" нь төрийн бус өөрийн сав суулгыг дvvргэхэд улайрч, улмаар цагдаа, шvvхийн хаалга татчихдаг гэмтэй. Өөрөөр хэлбэл, төрийн хөрөнгө, мөнгө болоод онгоц, хvн хоёрт халтай төдийгvй энэ чиглэлд гаршиж, туршлагажсан хvмvvс энэ газрыг толгойлж ирсэн. Одоогоор нэр тодроод буй Г.Даваа ч ИНЕГ-ыг удирдах чиглэлд бус уруудуулах эрдэмд туршлагажсан нэгэн. ИНЕГ-ын даргын суудалд иймэрхvv хvмvvс нэрээ дэвшvvлж, Төрийн албаны сонгон шалгаруулалтад 15 эрхэм уралджээ. Тухайлбал, сонгон шалгаруулалтад Г.Даваатай өрсөлдсөн Х.Александрийг МИАТ-ийн захирлаар ажиллаж байхад буюу 1997 онд Дундговь аймагт онгоц осолдож, найман хvн амиа алдсан. 1998 онд Хөвсгөл аймгийн Байшинт ууланд онгоц унаж, 23 хvн амь эрсэдсэн. Онгоц жолоодоогvй ч удирдагаар хангах vvрэг хvлээсний хувьд Х.Александр vvргээ биелvvлээгvй гэж болно. Гэтэл тушаал дэвшин Москвад төлөөлөгчөөр томилогдон найман жил ажиллажээ.

Япон улсад МИАТ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирсэн Х.Наранхvvг МИАТ-ийн гvйцэтгэх захирлаар ажиллаж байсан 1995 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Дvvрэн ууланд "АН-24" онгоц осолдож, 50 хvний амь эрсдсэн. МИАТ-ийн захирлаар томилогдсоны нь дараахан 2000 онд Увс аймгийн малчин суманд "МИ-8" нисдэг тэрэг осолдож, УИХ-ын гишvvн Ш.Отгонбилэг агсан болон гадаад, дотоодын таван хvн амиа алдсан. Онгоц осолдсон нь юунаас болов гэлцдгээс бус осол яагаад гарав? Шалтгаан нь юу байв? Аюулгvй байдлыг хангаж чадсан уу? Техник, тоног төхөөрөмжийн иж бvрдэл бvрэн байсан уу? гэх олон асуултад хангалттай хариу, баримт материалыг тэр бvр бvрдvvлсэн нь vгvй. Тендер, төрийн худалдан авалтын мөнгөөр туйлдаг ИНЕГ онгоцны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдаж авах нэрээр мөнгө зувчуулж, чанаргvй, хоцрогдсон тоног төхөөрөмж оруулж ирдэг. Гологдлоор засаж сэлбэсэн "эвлvvлэг" нислэгийн алдаа гаргах, осол аваар хийх нь аргагvй. Энэ байдал ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн vед ч уламжлагдаж, сандал, ширээ булаацалдсан хурган дарга нар булхайгаа дуудалцахдаа хулгайгаа ярьцгаасан удаатай.

Энэ бvхнийг дурдахын учир өдгөө ИНЕГ-ын даргад горилогч, цаашид ихээхэн магадлалтай байгаа Г.Даваагийн хийж сурсан, туршлага хуримтуулсан ажил ийм. Тэрээр ИНЕГ-ын дарга асан Дагвын vед тус газарт Бодлого, зохицуулалт, гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байв. Дагвын баруун гap гэгддэг Г.Даваа тендерийн мөнгөөр хэдэн тэрбумаар vнэлэгдэх хэрэггvй төмөр цуглуулж, ИНЕГ-ын агуулахыг дvvргэж орхисон нь өдгөө зэвэрч муудсан. Тэр бvv хэл, онгоцны алсын зайн илрvvлэгч локатр нэртэй монголд ашиглах боломжгvй төхөөрөмж хvртэл тvvний цуглуулгад бий. ИНЕГ-ыг тус салбарт багаар бодоход 15 жил тогтвортой ажилласан, таваас доошгvй жил удирдах алба хашсан, нисэхийн техник, технологи, удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой эрхэм байх учиртай. Гэтэл төрийн мөнгийг зувчуулан төмрийн хог цуглуулж онгоц эвлvvлэгчийг ИНЕГ-ын толгойд суулгавал, онгоц осолдохгvй, хvний амь нас эрсдэхгvй гэх баталгаа алга, төсөв шамшигдахгvй, тендер будлихгvй ч гэх арга алга.

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.