"Хаан бууз" өвчин үүсгэгч нянтай цуйвангаар үйлчилж байжээ

2009/04/09
Share |
Хүмүүс:

Дулааны улирал эхлэх vеэр мах махан бvтээгдэхvvн, хvнсний худалдаа, vйл-чилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжvvдийн чанар стандартын баталгаажилт алдагдаж, хэрэглэгчдийн эрvvл мэндэд эрсдэл учруулдаг. Vvнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар Нийслэл хотод vйл ажиллагаа явуулж буй хvнсний бvтээгдэхvvний vйлдвэр, хоолны газар, дэлгvvр, худалдааны төвvvдэд шалгалт хийж эхлээд байна. Шалгалтын явцад иргэдийн эрvvл мэндэд сөрөг нөлөө vзvvлэхvйц нэлээд олон зөрчил, дутагдал илэрчээ.

Тухайлбал Cvхбаатар дvvргийн нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” зоогийн газрын хоол хvнсэнд шалгалт хийхэд цуйвангаас нь “колиформ” гэдэг өвчин vvсгэгч нян илэрсэн байна. Одоогоор уг хоолонд хордож өвчилсөн хvн байхгvй ч иргэдийн эрvvл мэндэд эрсдэлтэй бvтээгдэ-хvvнээр vйлчилж байсан учир захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэж, мөнгөн торгууль ногдуулжээ. Мөн “Өвөр ташлай” компанийн ресто-раны салатнаас “колиформ” илэрсэн тул холбогдох хvмvvст нь хоол vйлдвэрлэлийн vйл ажиллагаагаа сайжруулах талаар хугацаатай vvрэг өгөв.

Харин “Чаплин” рестораны төмсний салат, “Чин ирээдvй” компанийн хоолны газрын хэрчсэн гурил, салат, “Импресс” рестораны ногооны холимог, хэлэн зууш, “Бээжин хуа луу” зоогийн газрын сонгинотой хуурга, соустай хавирга зэрэг хоол, хvнсний бvтээгдэхvvнээс дээж авч нян судлалын шин-жилгээнд хамруулахад гэдэсний бvлгийн халдварт өвчин vvсгэгч нянгууд их хэмжээгээр илэрчээ. Иймд дээрх vйлчилгээний газруудад ариутгал, халдваргvйжvvлэлтийн цэвэрлэгээ хийлгэж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав.

Мөн ихэнх худалдааны газруудаар худалдаалагдаж байдаг “Дvрт баялаг” компанийн vйлдвэрлэсэн зайдаснаас дээж авч шинжлэхэд нитрит зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан тул НМХГ-ын төв лабораторид хvр-гvvлжээ. Одоогоор компанийн удирдлагуудад хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа ч төв лабораторийн шинжилгээгээр хvний эрvvл мэндэд аюултай гэсэн дvгнэлт гарвал тус vйлдвэрийг хаах хvртэл арга хэмжээ авах юм байна.

Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.