Хүмүүс: Л Гүндалай | |
Монголын улс төрд шуугиан таригч хэмээн тодорхойлж болохоор нэг нөхөр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон сууж буй. Эл хүмүүнийг Ламжавын Гүндалай гэх. Мань эр хэдийгээр хэл ам татлаад байдаг гэмтэй ч улс төр болон хувийн амьдралаа эгээ л нэвтэрхий толь шиг олны өмнө дэлгэж чаддаг давуу талтай гэх гээд байна л даа. Монголын сайхан бүсгүйн нэг түүний гэргий Л.Аззаяа эр нөхрөө "Чи минь Ерөнхийлөгч болж чадна. Гэхдээ тэгж өөртөө ажил удаад яах юм бэ" гэж зөвлөсөн дуулдсан. Эхнэрийнх нь үгтэй үггүй мань эрийг намын нөхөд нь сонгоно гэж байхгүй л дээ. За тэр ч яахав хөөрүү бас жаахан цайлган сэтгэлтэй юм уу даа гэх ойлголтыг олноо төрүүлдэг эрхэм гишүүн маань гурван охиныхоо эх, нэгэн насны ханиа хөөрхөн өө гэж дууддаг гэсэн. Ямартаа л том охин нь "ааваа та олны дунд ээжийг битгий хөөрхөн өө гэж дуудаж бай. Манай ангийнхан шоолоод байх юм" гэж гуйж байхав дээ. Гэхдээ л яах аргагүй Аза бүсгүй эрхэм түшээд гоёдохоор сайхан бүсгүй. Ташрамд дуулгахад Л.Гүндалай гишүүний галзуу улаан фенүүдийн тэргүүнд эхнэр нь явдаг гэх юм билээ.
УБ таймс