Хүмүүс: Пугачева Алла | |
Оросын эстрадын “хатан хаан” Алла Борисовна Пугачева тайзаа орхиж байгаагаа мэдэгдсэний дараа сvvлчийн аялан тоглолтоо хийх гэж байна. Тvvний концертын тасалбарыг олох боломжгvй байгаа аж. Сарын өмнө зарагдсан тасалбар хэдийнэ наймаачдын гарт орж шаглагдаж байгаа гэнэ. Мэргэжилтнvvд Алла Пугачеваг нэг тоглолтоос 150 мянган ам.долларын ашиг унагана гэсэн нь өнөөгийн хямралын vед өндөр орлогод тооцож болохоор байна.Алла Борисовна хэвлэлийнхнээс зай барьдгаараа алдартай ч тvvний итгэлийг авсан ганцхан сэтгvvлч байдаг. Тэрбээр аялан тоглолтынхоо өмнө хайртай сэтгvvлч Михаил Садчиковт товч ярилцлага өгчээ.
Сvvлчийн тоглолт гэсэн хаяг пи-ар биш биз. Учир нь та өмнө нь нэг бус удаа тайзаа “орхиж” байсан?
Би явлаа гэж хэлээгvй шvv дээ. Би “Амьдрал ийм байдаг. Өнөөдөр дуулна, маргааш vгvй. Цаашид юу болохыг хэн ч мэдэхгvй” гэсэн.
Таны хувьд амьдралын утга учир юу вэ?
Сайхан асуулт…
Таны дуунууд нэг тийм, уйтгартай?
Клавдия Ивановна Шульженко “Хайрын тухай л дуул” гэж надад захисан. Тvvний захиасыг гvйцэтгэж явна. Хайр vнэхээр янз бvр байдаг. Сайхан, азгvй гээд л энэ тухай яриагvй нь дээр. Харин амьдралын утга учрын хувьд…миний бодлоор амьдралыг давж гарах, зовлонг тэвчих. Хэрвээ хэн нэгэн авьяаслаг бол бvх зvйлд авьяастай байх ёстой. Vvнийгээ батлах хэрэгтэй. Би ч гэсэн хичээж ирсэн. Чипсийн vйлдвэр байгуулж vзлээ. Vнэнээ хэлэхэд vйлдвэрээ хvнд өгсөн л дөө. Питерт дууны театр байгуулна. Энэ тэрийг бvгдийг л хийхийг хичээж байна. Тиймээс миний хувьд амьдралын утга учир өөрийгөө олох.
Энэ яахав, нэлээд өндөр тvвшинд шиг санагдаж байна. Харин зvгээр л бодит амьдралд?
Надад ер нь бодит амьдралд гэсэн бодол төрж байгаагvй юм байна. Хамгийн сvvлд л амьдралаа бодож ирсэн.
Нийгмийн толь