Л.Гүндалайд итгэгсэд цөөрсөөр л...

2009/04/10
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалайд итгэгсэд цөөрсөөр л...

УИХ-ын гишүүн Л.Гүндалай нэлээд бухимдуу яваа гэнэ. Учир нь энхрий хайрт намаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх олоогүйтэй холбоотой. Мань эрийн Монголын "Барак Обама" болох хүсэл нь талаар болсонд байж ядсандаа нэр дэвшигчдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр муулж эхлээд байгаа. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгчийн хийсэн болон хийж байгаа ажлыг маш муу хэмээн дүгнэх болж. Харин хэдхэн хоногийн өмнө будлианы эзэн хэмээн нэрлэж байсан Ц.Элбэгдоржийг өнөөдөр магтах болж. Уг нь хэдхэн хоногийн өмнө л эрхэм гишүүн маань дээрх үгийг хэлж байсан санагдана.

Гэтэл өнөөдөр хэлж ярьсан нь тэр чигээрээ өөрчлөгдөж Ц.Элбэгдорж бол Монголыг хөгжүүлж чадах цорын ганц хүн гэх болж. Эл гишүүний хэлж ярьсны алинд нь итгэхээ мэдэхгүй болоод байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ лээ. Өнөө улааныг харж урваж, шарыг харж шарвана гэгч л болоод байх шиг

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.