Д.Батмөнх гэгч автозамын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болсон тvvх

2009/04/13
Share |
Хүмүүс:
Д.Батмөнх гэгч автозамын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болсон тvvх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярт Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн гуравдугаар сарын дундуур зарим даргынх нь ёс бус vйлдлийн талаар албан бичиг хvргvvлжээ. Албан бичигт, "Нийслэлийн Засаг даргын хэрэгжvvлэгч агентлаг Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ их, дээд сургууль, институт төгссөн гэж хуурамч диплом ашигласан нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зvйн хэм хэмжээ, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хvндийг эрхэмлэн дээдлэх vvрэгт хэрхэн нийцэж буйд дvгнэлт хийж, манайд хариу ирvvлэхийг мэдэгдэе" гэжээ. Харин хотын мээр АТГ-ын албан бичгийг дөрөвдvгээр сарын 9-ний орой хvлээн авсан гэж албаны эх сурвалж мэдэгдэв.

Нийслэлийн Авто замын газрын даргын албыг хашиж байгаа Д.Бат-Эрдэнэд эцэг, эхээс оноосон нэр нь Д.Батмөнх юм билээ. Энэ талаар манай сонин одоогоос жил орчмын өмнө мэдээлж байсан ч тэрээр vгvйсгэж, шvvхээр далайлгаж сvржигнэж байсан ч тусыг эс олсон юм. Д.Батмөнх нь 1981 онд төрсөн ах Д.Бат-Эрдэнийн нэрээр иргэний бvртгэл мэдээллээс холбогдох баримт бичгvvдийг гаргуулан авснаар хууль бус vйлдлээр юу ч хийж болдог гэсэн бодолтой болж Монгол Улсын хууль, дvрмvvдийг удаа дараа зөрчжээ. Тvvний энэ vйлдэл төрийн албаны vндсэн зарчим, төрийн албан тушаалд тавигдах өрөнхий шаардлага болон тангарагт нийцэх эсэхэд хотын мээр өөрийн биеэр хариулт өгч хуулийн дагуу арга хэмжээ авах л vлдлээ. Ганц Д.Бат-Эрдэнэ ч биш зарим дvvргийн Засаг дарга хуурамч бичиг баримт ашигласан хэргээр тvvний араас орох нь тодорхой боллоо.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжvvлэгч агентлаг-Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэд холбогдох эрvvгийн ...дугаар хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Д.Батмөнх болохыг нь тогтоожээ. Төрсөн ахынхаа нэрийг 1981 оноос хойш ашиглан, иргэний бvртгэл мэдээлэлтэй холбоотой бvх баримт бичгийг Д.Бат-Эрдэнэ болгон шинэчилжээ. Д.Бат-Эрдэнэ өөрийгөө "хувилах" оролдлого нь 28 жил "наслахад" хуурамч багаа хууларч уналаа гэж өдөр бvр хар дарж зvvдэлдэггvй, бас зовдоггvй байсан юм уу, тодорхойлолтдоо ичих ч vгvй дурайтал бичжээ. Ёстой л ичдэггvй, айдаггvй хөрзгөр эрээ дээ. Эсвэл хууль бус vйлдэл хийсээр тvvндээ гаршиж тоохоо байсан ч байж мэднэ. Д.Батмөнх нь 1964 оны арваннэгдvгээр сарын 5-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрж, дунд сургуульд суралцан долдугаар ангийн боловсрол эзэмшжээ. Тухайн vедээ аймгийнхаа "Сvхбаатарын зам" нэгдэлд мал маллаж байгаад 1981 онд иргэний паспорт авсан байна. Тэр жилдээ Улаанбаатар хотод шилжин суурьшихдаа өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан дахин иргэний паспорт авч, цаашид Б.Бат-Эрдэнэ нэрээр регистрийн дугаар, ургийн овог зэргийг өөрчлөн төрсний гэрчилгээ, иргэний vнэмлэх гаргуулж авсан зайтай нэгэн. Тvvний хуурамч нэрийн цаана ямар ч гэмт vйлдэл нуугдаж байж болзошгvй.

Долдугаар ангийн боловсролтой хvн төрийн алба хааж чадна гэж vv. Улаанбаатарын зам тvvнийг даргаар ажиллах vед там болсныг захын жолооч хэлнэ дээ. Зам засвар, арчлалт хийхээр олгосон олон тэрбум төгрөгийг тэрээр бас л хулхи жимээрээ оруулсан байж болох талтай. Өнөөдөр захын нэг хорооны Засаг даргаас оршин суудаг нь vнэн гэсэн тодорхойлолт авах гэж иргэд далан булчирхайгаа тоочих шахдаг. Гэтэл зальт этгээдvvд иргэний бичиг баримт "зохиолгож" авахад хялбар ажил болжээ. Тэрээр Хөдөө аж ахуйн их сургууль, Санхvv эдийн засгийн дээд сургуулийг дvvргэж, дээд боловсрол эзэмшсэн гэж хулхидаж төрийн өндөр алба хашсаар иржээ. Өөрийгөө хувилж шинэ хvн бvтээсэн Д.Батмөнх нь нийслэлийн Авто замын газрыг толгойлохдоо дарга хэмээн "цоллуулж" өдий хvрсэн ч мундаг зальтай гэмт этгээд байжээ чааваас

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить Анашу Зима Купить Метадон Нижний Ломов АмфетамР¸Ð½ фен КонопляР½Ñ‹Ðµ бошки Купить ск в барнаулРµ ПсилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ðµ грибы в россии Купить Бутик Салават ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СергиевРµ Посаде Купить Амфа Оха Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ Купить mdma в СосновкР° ЗакладкР¸ спайс россыпь в Вольск-18 Соль в БелгороР´Ðµ Купить IKEA ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¸Ð¹ Купить героин в БалашихР° АмфетамР¸Ð½ как отойти ЗакладкР¸ стаф в Севске Купить Иней ПротвинР¾ Валиум наркотиРº Купить закладкР¸ кокаин в Пласте ООО «СПАЙС» Купить Орех Балахна Магазин cc Купить Гашиш ПалласоР²ÐºÐ° ЗакладкР¸ LSD в Горячем Ключе 3md скачать mp3 музыку в хорошем качествРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Угличе Купить Спид Бирюч Купить ханка КамешкоР²Ð¾ Купить Мел КалининР³Ñ€Ð°Ð´ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Пестове Ð‘ÐµÐ»Ð¾Ñ€ÑƒÑÑ ÐºÐ¸Ð¹ трикотаР¶ в розницу по оптовым ценам Купить Гера КамбаркР° Купить методон в Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ ÐºÐµ ÐŸÑ€Ð¸Ñ€Ð¾Ð´Ð½Ñ ‹Ðµ эйфоретР¸ÐºÐ¸ Купить Порох КотельнР¸ÐºÐ¾Ð²Ð¾ Купить закладкР¸ шишки в Ð“ÑƒÐ´ÐµÑ€Ð¼ÐµÑ Ðµ
IP:141.101.132.249  2018-05-14 14:58:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.