Казино Д.Баттулгын эхнэр бор дарсанд толгойгоо мэдүүлж, орох оронгүй зүдэрч явна

2009/04/13
Share |
Хүмүүс:
Казино Д.Баттулгын эхнэр бор дарсанд толгойгоо мэдүүлж, орох оронгүй зүдэрч явна

1990-ээд оны Монголын улс төр дэх хамгийн дуулиант хэргийн нэг нь "Казиногийн" хэрэг. Тухайн үед Казиногийн хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан нь социализм, коммунизмын үзэл суртлын хүлээснээс дөнгөж мултарсан монголчуудын хувьд эвэртэй туулай байсныг ойлгож цөхөхөд ядах юмгүй. Казино дагаад архи , тамхи, биеэ үнэлэлт гээд хорвоо ертөнцийн хамаг л бузар булай Монголд ирнэ гэж үхтлээ айсан хүмүүс энэ хэргийг үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь түүхийн хар хуудаснаа хар дээр цагаанаар бичээстэй буй. Муу дээрээ муу муухай дээр улцан гэгчээр С.Зоригийн хэрэг бас давс чинжүү нэмж, казиногийн хэргийг шийдчихвэл алуурчин илэрнэ гэх бор шувуу ч үүргээ амжилттай гүйцэтгэснийг өнөөгийн өдрөөс харахад дэндүү тод үзэгддэг.

Эцсийн эцэст ардчиллынхан төр барьж байхдаа эгнээнээсээ 3 нөхрийг торны цаана суулгаж байж Казиногийн хэргийн хавтсыг хаасан ч өнөөх С.Зоригийн алуурчин ч илэрсэнгүй, нийгмийн муу муухай ч угаагдсангүй. Гурвын гурван хүний хувь заяа, ажил амьдралыг золионд гаргасан нь тухайн үед үйл явдлын тогоонд буцалж үнэн тогоонд буцалж үнэн худлын дэнсийг атгаж суусан эрхмүүд өнөө ч нөхдөө хилсдүүлсэндээ сэтгэлдээ шархтай нүдэндээ нулимстай л суудаг. Гэвч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд нэмэр байх биш. Улс төрийн тоглоом, бохир заваан явуулгын золиосонд тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Энхбаатар , Хууль зүйн сайд Д.Батчулуун нарын боловсрол мэдлэг, хүн чанар эр хүний ноён нуруугаар голч эрхмүүд өртөж амь амьдрал хувь заяагаараа хохирсон. Өмдний тэлээ, мөр гаргах үзэг, Макаогийн хужаа нараас шан харамжинд авсан мэтхэнээр буруутгагдан өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулсан ямар ч ноён нуруу ганхахгүй байж чадахгүй биз. Тиймдээ тэдний нэг нь элэг хэмээх сэтгэлийн эрхтэн нь эмтэрч өдгөө бидний дунд орон зайгаа хоосруулан одсон нь гашуун үнэн.

Муу нэрийг хусавч арилахгүй сайн нэрийг хүсэвч олдохгүй гэгчээр эцэг эхээс заяасан овгоо "Казиногийн" болтлоо хувиргасан Д.Баттулга , Д.Энхбаатар нар эр хүний замын хүзүү уртын үлгэрээр тус тусдаа туг ч барьж , тугал ч хариулж яваа . УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүчин зүтгэж хурандаа цолоор шагнагдаж яваа бол Д.Баттулга эрчим хүч түгээх үйлсэд гар бие оролцон зүтгэж буй. Тэдний улс төрийн карьер дардан биш бус шигээ хувийн амьдрал нь ч энхэл донхолоор дүүрэн. УИХ-ын гишүүн асан Д.Баттулгын 2 хүүхдийнхээ эцэг, ханиа түүнийг хэрэг төвөгт орооцолдон ядруу, гундуу ахуйд бас ч чамгүй сенсааци үүсгэж байсан. Бор дарстай нөхөрлөж хадам ээжтэйгээ тангараг тасран эр нөхрөө бэлэн гоймонгоор шоронд эргэсэн нь гэхчилэн чамгүй дуулиан дэгдээж байсан. Бүр өөр эртэй хүртэл тэврэлдэн үнсэлдэж байгаа зураг дэлгэгдэж, нөхрөөсөө салж сарниснаа зарлаж байлаа. Д.Баттулгын гэргий Оюундарь хэмээх бүсгүй амьдралын эрээн барааны өмнө өвдөг сөхөрч ханилсан хань ижилдээ түшиг болж чадаагүй гэх буруутгалыг зүүгээд л хоцорсон ч сэтгэл дотроо ямархан их зөрчил, тэмцлийг тээж явсныг хэн яаж мэдэхэв. Ямартаа ч эр нөхрийн нөмөр нөөлгөөр дутсан он жилүүд нь энэ бүсгүйг гашуун ундаатай нөхөрлүүлж танигдахын эцэсгүй нэгэн болгоод удаж байна. Д.Баттулгын экс эхнэр өдгөө хатуу дарсанд орж, орох оронгүй тэнүүчилж явдагийг мэдэх нэг нь андахгүй. Тэрээр хотын захын гэр хороолол хавиар хөлчүү тэнэж, урьдын цалгиж явснаа үе үехэн дурсан нөхөр хүүхдүүдээ саравчлан суудаг аж. Д.Баттулга ч эр хүний жудаг зааж нэгэн цагт дэр нэгтгэж хоёр хүүхдийнхээ ээжийг хааяахан олны нүднээс нуугдан байж эргэж тойрдог байна. Хорвоогийн тоосонд дарагдаж гундсан хүүхдүүдийнхээ ээжийг гэр орондоо авчирсан хувцас хунарыг нь солин хир тоосноос нь салгадаг ч Оюундарь бүсгүй экс нөхрийн итгэл сэтгэл рүү ус цацан орон гэрээс нь өнгөтэй өөдтэйг нь авч өнөөх л газраа эргэж ирдэгт гомдон сүүлдээ харагдахаа ч больсон байна. Харин хөлчүүрхсэн үедээ Оюундарь бүсгүй "Би казино Д.Баттулгын эхнэр байна. Та нар намайг таньж байна уу. Намайг нөхөр маань хар машинтайгаа ирж авч явна" хэмээн хавиар нэг зарлаж явдаг нь нэг биш. Уруул дордойвч, элэг дордохгүй  нь хорвоогийн жам юм хойно хүүхдүүд ээжийгээ эргэж тойрч арав таван төгрөг илүүчилдэг ч тусыг эс олдог бололтой. Цагтаа Дархандаа алдартай царай зүс бие хаа гэж хараа булаасан сайхан явсан түүний амьдралд юу тус болохыг бурхан мэдэх байх.

Монголын нэг өдөр  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.