Жараахайнууд амиа "хорлов" уу эсвэл…

2009/04/13
Share |
Хүмүүс:
Жараахайнууд амиа

Урин дулаантай золгов уу, үгүй юу гол горхитой холбоотой асуудал босч ирдэг. Өнгөрсөн жилийн өдийд Төв аймгийн Лүн сумын нутгаар урсдаг Туул голд бөөнөөрөө загас жараахай үхсэн байсан. Мөн нийслэлд хятад нөхдүүд арьс шир боловсруулахдаа хүчтэй химийн бодис хэрэглэн, бохирын усаа Туул голд асгаснаас загас жараахай олноороо үхэж байсныг санаж байна. Гэтэл энэ сарын 11-ний өдөр дээрх шиг явдал дахин гарлаа. Туул голын дагуу буюу Их тэнгэрийн амны орчимд урсах хэсэгт их хэмжээний жараахай үхсэн байжээ. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр бол хэдий байгалийн шалгарал байсан ч урсгал усанд хэзээ ч загас жараахай ингэж үхдэггүй гэнэ. Мэргэжлийн байгууллагууд тухайн газар ажиллаж байгаа бөгөөд шалгалт, шинжилгээний дүн хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар Туул голыг дагасан арьс ширний үйлдвэрүүдийн бохироос болж жараахайнууд хорогдсон байж болзошгүй гэж сэжиглэж байна.

Голын эрэг дагуу арьс ширний 30 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр нь арьс ширийг боловсруулахын тулд 10 гаруй төрлийн химийн хорт бодис хэрэглэдэг гэсэн мэдээлэл байх юм.  Тэдгээр үйлдвэрүүд химийн хорт бодистой усаа цэвэрлэх төхөөрөмж рүү урсгадаг ч түүнийг нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж сайн цэвэршүүлж чаддаггүй нь байгальд ийн хортой нөлөөлж болох. Ямар ч байсан загас жараахайнууд эдийн засгийн хямралаас болж амиа хорлоогүй нь лавтай

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.