Ариунаа хүнээр тэжээлгэсэн хүүхдээ өөр дээрээ авлаа

2009/04/14
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
Ариунаа хүнээр тэжээлгэсэн хүүхдээ өөр дээрээ авлаа

Монголдоо бийлэгжүү бизнесмэнүүдийн нэгэнд зүй ёсоор орох “Ноёд” группын ерөнхийлөгч Буяндоржийн гэрт саяхан орчлонгийн ээдрээ гэдэг биеллээ олжээ. МУГЖ Т.Ариунаатай хуримаа хийхээсээ өмнө “Ноёд”-ын ерөнхийлөгч бас л нэг Ариунаа (Ариунболор) гэх одоогийн дуучин эхнэртэй нь нэр, зүс, нас ойролцоо бүсгүйтэй хамт амьдарч байжээ.

Хамт амьдрах бүү хэл тэд хоёр хүүхэдтэй байсан бөгөөд бага нь тэр хоёрын дундаас мэндэлсэн юм байна. Гэтэл бага хүүгээ хөлд ороод удаагүй байхад нь 1998 онд салж, ноён Буяндорж хүүгээ өөр дээрээ авсан аж. Харин хуучин эхнэр Ариунаа нь эх нутагтаа нөхөр хүү хоёрынхоо дэргэд байж тэвчсэнгүй юу, ямар ч байсан гадаадад гарчээ. Ингээд эрхэм бизнесмэн, МУГЖ дуучин бүсгүй хоёр хамтдаа амьдарч, дахин хоёр хүүхэдтэй болж тавуулаа сайхан гэр бүл амьдарсаар өдийг хүрлээ. Буяндоржийн ууган өнөөдөр хүү манай МУГЖ-г ээжээ гэж дууддаг аж. Арга ч үгүй биз, арав гаран жилийг хамтдаа өнгөрөөж, ээж хүү боллоо гэж амьдарч байсан юм чинь.

Саяхан гадны орныг зорьсон төрсөн ээж Ариунаа гавъяат Ариунаагийнд ирж, хүүгээ авах юм болж. Хууль мэдээж төрсөн ээжийн талд болохоор хүүгээ аваад явсан байна. Дуучин бүсгүйг хүндэлж, хайрлаж явдаг хүмүүс түүнийг хичнээн их уйлсан бол, хөөрхий, дассан хүн нь юм болохоор өр зөөлөнтэй дуучин маань их л шаналсан байх даа, гэхчилэнгээр өрөвдөцгөөж байна. Гэтэл зарим хүн тоосон шинжгүй тэрний өрөвч гэж хаана байдаг юм бэ? хэмээн хэнэггүйтэж байх юм. Саяхан манай нэгэн нэр хүндтэй телевизээр гарч байгаа дууны шоу тэмцээнийг шүүж байхдаа таягтай залууг дуугаа дуулахад нулимс унагаад авна лээ.

Манай гавъяат уг нь ч өр нинжин сэтгэлтэй хүн биш л баймаар, тиймгүйсэн бол яаж НҮБ-ээс хүүхдийн элч дуучин цол, хүндэтгэл хүлээх билээ. Хүүхдэд хайртай байж л ийм цол хүртэх биз. Тэгвэл хүүгээ төрсөн ээжид нь өгөхдөө ямар их нулимс ойрхон гавъяат маань хичнээн өдөр нулимс урсгасан бол?

Нөгөө талаас арван жилийн турш ирж хүүгээ нэхээгүй Ариунболор бүсгүй яагаад гэнэт хүүхдээ авахаар ирэв гэдэг асуулт гарна. Энэ хооронд хүүгээ санаагүй байна гэж баймааргүй, эх хүний сэтгэл нь ууршаад алга болоогүй бол арван жил ингэтлээ хүлээж чадахсан болов уу. Арай хүүгээрээ мөнгө хийж байгаа юм биш биз гэсэн бодолтой нэгэн байхад түүнийг үгүйсгэх нь ч байна. гэсэн ч үгүйсгэл нь газар дээрээ мад тавиулав.

Учир нь манай монголын зах зээлийн багагүй хүчирхэг нэгэн субъект бол Буяндорж, “төрсөн” ээж Буяндоржоос мөнгө салгах гэсэндээ ирсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэсэн ч Ариунаа гэх эхнэрийн “даллагатай” ноён ерөнхийлөгч болон түүний гэр бүл гадагшаа ямар нэгэн мэдээлэл алдахгүй байхыг хичээж, түүнийг сонирхсон хүмүүс таамаглал дэвшүүлэх төдий байна

Дээдсийн хүрээлэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.