Монголбанк 90 сая ам.доллар алдсан гэв үү?

2009/04/14
Share |
Хүмүүс: А Батсүх | 
Монголбанк 90 сая ам.доллар алдсан гэв үү?

Монголбанкны удирдлагууд Авлигатай тэмцэх газар шалгагдаж байна.Ойрын хэдэн жил 1100 төгрөг орчим тогтвортой байсан ам.долларын ханш сүүлийн хэдэн cap огцом өсч 1700 төгрөг давсан. Үүнийг, Монголбанк “валютын ченжүүд зохиомлоор хөөрөгдөөд байна” гэж тайлбарласан бол, валютын ченжүүд “Монголбанк өөрөө зохион байгуулалттайгаар өсгөж байгаа” хэмээн өөрсдийгөө өмөөрсөн. Харин сүүлийн үеийн мэдээллээр бол ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй төрийн төв банкныхан худлаа ярьсан болж таарч байх шиг. Учир нь Монголбанкны захирал асан А.Батсүх, Монголбанкны Валютын газрын дарга Г.Дэлгэрмаа нарын хүмүүсийг ам.долларын ханшийг зориудаар өсгөсөн хэргээр Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэнэ. Мөн Монголбанк гадаад арилжаандаа 90.000.000 ам.доллар алдсан гэсэн мэдээ байна. Тэгэхээр Монголбанкны удирдлагууд өөрсдийнхөө алдсан мөнгийг нөхөхийн тулд биднийхээ халааснаас суйлсан юм биш биз дээ

Дээдсийн хүрээлэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.