"Эмоушн"-д орон зай байхгүй

2009/04/14
Share |
Хүмүүс:

Нэгэн үе рок попт охидын хамтлагийг төлөөлж чамгүй амжилт олсон "Эмоушн" хамтлагийнхан тухайн үедээ л "од" байсан. АНУ-г зориод нэлээд хугацааг үдэж буй тэднээс үе үе хэл сураг сонсогдож учиргүй мандаж яваагаа гайхуулдаг ч үнэн хэрэгтээ аяга угааж амьдралаа залгуулдаг гэгчлэн янз бүрийн л юм сонсогддог. Хоёр жил гаруйн өмнө хамтлагийн гишүүн Солонгоо эх орондоо эргэн ирж бие даан уран бүтээл хийх болсон. Айхтар чамбай продюссертэй гэж Чинбаагаар овоглосон "Эмоушн"-ийнхоныг магтсаар хүлээсээр өдий хүрсэн ч хийж гийгүүлсэн юмгүй л байгаа. Тун саяхан "Sweety motion" гэж нэрээ өөрчлөн эрос стил имижийг сонгосон нь хүмүүст таашаагдсангүй. Харин ч "сахил хүртсэн биш шал дордов" гэгчээр багагүй шүүмжлэлд өртөөд буй. Үнэндээ хий хоосон амнаас цаашгүй "Эмоушн" хамтлагийнхан эх орондоо эргээд ирсэн ч дахин рок попт багтах орон зай үгүй гэх хүмүүс олон байна. Нээрэн ч "Киви", "Гурван охин" хамтлагууд байхад тэдний дэргэд хөгшдөх "Эмоушн"-ийнхонд "орон зай" үгүй биз  ээ

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Gxavgxws , http://kingcameranfoundation.n ing.com/profiles/blogs/distant -relatives-album-download-zip Distant_relatives_album_downlo ad_zip, http://korsika.ning.com/profil es/blogs/3677798:BlogPost:2904 93 georadar_dlia_poiska_iantaria, http://cdloga78.ning.com/profi les/blogs/2233114:BlogPost:376 244 skachat_transkraiber_tsezar_to rrent,
IP:91.216.3.133  2018-12-13 19:47:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.