Хэн бичүүлээд байгааг би мэднэ ээ

2009/04/14
Share |
Хүмүүс:
Хэн бичүүлээд байгааг би мэднэ ээ

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаяр нар хуурамч бичиг баримт бүрдүүлж төрийн алба хаших болсон тухай өчигдрийн өдөр тутмын сонин хэвлэлээр гарсан. Энэ талаар дээрх нэр бүхий хүмүүсээс тодрууллаа.

Нийслэлийн авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ

Та үнэхээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн юм уу?
Үгүй ээ. Би сонин хэвлэл дээр юу гэж бичсэнийг олж хараагүй байна. Тэгээд ч энэ бүхэнд хариу хэлээд байх шаардлага надад байхгүй. Бичих дуртай бол бичиж л байг л дээ яахав. Мөнгөө төлөөд бичүүлж байг. Хэрвээ мөнгө нь дуусвал өрөө тавиад бичүүлнэ үү яана надад хамаа байхгүй.

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга

Та сонин хэвлэлээр бичигдээд байгаа энэ бүхэнд ямар хариулт хэлэх вэ?
Би нэг ч сонин хэвлэл уншиж амжаагүй байна. Юун тухай гарсан юм бэ?

Таныг хуурамч бичиг баримт бүрдүүлж төрийн албанд орсон гэсэн байгаа шүү дээ? Авилгатай тэмцэх газраас тогтоосон юм биш үү?
Тийм зүйл огт байхгүй. Хэн ингэж бичүүлээд байгааг би өөрөө гадарлаж бас мэдэж байгаа. Надад тийм хууль бус зүйл огт байхгүй ээ

УБ таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.