Хяналтынхан орон сууц авахгүй байхыг сануулж байна

2009/04/14
Share |
Хүмүүс:
Хяналтынхан орон сууц авахгүй байхыг сануулж байна

Зайсан толгойн орчимд Солонгосын хөрөнгө оруулалттай “Мантууш” компани барилга барьж байна. Барилгын ажлын гүйцэтгэл дуусах шатандаа орж, тун удахгүй ашиг­лалтад хүлээн авах гэж байгаа аж. Дархан цаазат газарт ямар зориу­лалтаар, хэний захиалгаар барилгын ажил гүйцэтгэж буйг асуух гэсэн боловч хам­гаалалтынхан хашаа руу нэвтрүүлсэнгүй. Хэв­лэлээс яваагаа учирлаж дотогш орсон ч ойлголцох хүн олдсонгүй. Тэнд ажиллаж байгаа монгол ажилчдын яриагаар энэ барилга орон сууцны хороолол болох юм байна.

Тэдний хэлснээр ойролцоох “Грийн вилла” хотхоныг энэ компани барь­жээ. Цэцэрлэгт хүрээлэн бүхий өндөр хэрмэн хашаа­тай уг барилга ашиглал­тад ороод багагүй хугацаа өнгөрсөн аж. Гадна тохи­жилт хийгээд барилгын хийц загвар өвөрмөц юм. Хэн хүний нүд хужирлахуйц, энэ барилгыг авах гэж эзэд нь багагүй хөрөнгө зарсан нь тодорхой. Бид цааш явж ХААИС-ын дэргэд очлоо. Тус сургуульд хамаарах зарим барилга, бай­гууламжийг буулгаж орон сууцны хороолол барьсан аж.

Ойролцоо байх  “Соёмбот” хороололд очлоо. Зарим айлуудаас үл хөдлөх хөрөнгийн гэрчил­гээгээ олж авч чадсан уу гэж асуусан ч хариулах хүн байсангүй. Тэд эхнээсээ хууль бусаар баригдсан орон сууцанд байгаагаа мэдэж байсан тул энэ сэдвээр ярилцах дургүй байгаа бололтой. Байрны гадна салхилах зарим хөгшинтэй уулзаж дээрх асуултдаа хариулт авах гэж оролдлоо.

Богдхан уулын бэлд баригдсан зарим хороо­лолд СӨХ байдаг ч барилгын компаниуд болон барилга захиалагч нь өөрсдөө бүр­дүүлсэн тул эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах гэхээсээ илүүтэй тухайн байрны халаалт, цахилгаа­ны мөнгө хураах гэх мэт аар саархан ажил амжуул­даг аж. Байрны захиалга авахдаа барилгын ком­паниуд бичиг баримтыг нь бүрдүүлж өгнө гэж байжээ. Оршин суугчдын дунд “Нэгэнт барьсан барилгыг нураахгүй байл­гүй” гэх хандлага байсан. Тэр ч бүү хэл “Барилга барьж байх үед нь зогсоогоогүй атлаа баригдсан хойно нь ашиг­лахгүй байна гэж юу байх вэ” гэж уцаарлах нэгэн ч таарлаа.  

МХЕГ-ын байцаагчийн өгүүлснээр бол Тусгай хамгаалалттай газар баригдсан орон сууцны хорооллуудыг улсын комисс хүлээж аваагүй. Цаашид ч хүлээн авахгүй гэдгийг онцолж байсан. Тэд иргэдэд тус газарт барьсан барилгыг худалдаж авахгүй байх нь дээр гэдгийг сануулж байна

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.