Сүмочид уламжлалт ёслолдоо оролцов

2009/04/14
Share |
Хүмүүс:
Сүмочид уламжлалт ёслолдоо оролцов

Японы хойд эргийн хотуудаар үзүүлэх барилдаан хийж яваа сүмочид өнгөрөгч баасан гарагт Токио хотын нутаг дэвсгэрт байдаг Ясүкүни сүмд жил тутам болдог бурхандаа шүтэн биширч хүндэтгэх ёслолд сүмочид оролцов. Сакүрагийн унаж буй дэлбээн дор тэр эгшин зуурын сайхан мөчийг бишрэгч 10200 хүн үндэснийхээ бөхийн баатруудыг угтжээ. Эх орныхоо төлөө амиа зориулсан нэр нь тодроогүй баатруудад босгосон Ясүкүни Жинжо сүм нь дэргэдээ үргэлж нээлттэй сүмогийн дэвжээтэй дэлхийд цорын ганц сүм юм. Сүмо бөхийн анхны барилдаан нь тэр сүм нээгдсэн 1869 онд тэнд болж байжээ. Сүмогийн Когүгикан ордон гал түймэрт нэрвэгдсэн 1919-1920 онуудад уг сүмийн дэвжээ дөрвөн башёг явуулж байжээ. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн сарын башёд дөрөв унасан Асаёшорюү их аварга аки башё хүртэл эх орондоо ирэхгүй ажээ

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.