Дуучин Эрдэнэтунгалаг, Мягмарсүрэн хоёр дараагийн гавъяат

2009/04/15
Share |
Дуучин Эрдэнэтунгалаг, Мягмарсүрэн хоёр дараагийн гавъяат

Түрүүчийн гавъяатууд найраа хийж амжаагүй байхад дараагийн гавъяатууд дуншиж эхэллээ. Нийтийн дууныхан дундаас төрсөн гавъяат тун удахгүй хоёроор нэмэгдэх гэнэ. Дуучин Болормаа булган сүүлтэй байж араасаа Т.Баясгалан Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлан нарыг дагуулсан бол будаг нь ханхалсан гавъяатууд дуучин г.Эрдэнэтунгалаг, Б.Мягмарсүрэн хоёрын захыг мушгиж суугаа сурагтай. Тун удахгүй гавъяатын тэмдгээр энгэрээ мялаахаар зэхэж байгаа дуучин бүсгүйчүүд гоёлоо бэлдээд завгүй сууна. Хамгийн сүүлд "Дуулж д явахаас даа" тоглолтоо нижгэр хийсэн дуучин Г.Эрдэнэтунгалаг гавъяатын тааварт нэлээд дээгүүр явдаг бол дуучин Мягмарсүрэн битүү гавъяат болох нь. Яруу найрагч Загдын Түмэнжаргалын гаргий дуучин Б.Мягмарсүрэн эмэгтэйчүүдийн баяраар жил бүр уламжлал болгон зохиогддог нөхрийнхөө уран бүтээлийн цэнгүүний ачааны хүндийг үүрсээр олон жилийг үдэж байгаа. Францад амьдарч уран бүтээлээсээ түр зуур хөндийрсөн Б.Мягмарсүрэнгийн лобби нөхрөөр нь дамжин явагдаж байгаа талаар чих дэлсэж байна.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.