Хүмүүс: Ану | |
Өсвөр насны охидыг хуйлруулж, үнэ өртөг хайрлахгүй тоглолт хийн, нэгэн үе мандаж явсан "Gala" хамтлагийн хоёр охин өдгөө нэг нь үрийн зулай үнэрлэх гэж буй. Хүүхдийн эротик дуучин гэгдэх Анугийн хувьд стиль имижээ өөрчилж "халуухан" нэгэн болсон ч түүний улаан фенүүдийн насны ангилал өөрчлөгдөөгүй. Хирэндээ л залуусыг байлдан дагуулах гэж хичээсэн Анугийн фенүүд яг үнэндээ бага ангийн болоод цэцэрлэгийн насны охид байдаг. Тиймээс ч орон зай, орчноо мэдэрсэн Ану "Хөөрхөн дэлхий" тоглоомын төв байгуулсан ба түүнийгээ төрийн бус байгууллага болгоод амжсан. Түүгээр ч барахгүй өсвөр насны охидод зориулсан сургалтын төв нээж охидыг суралцуулж байгаа. Үнэн хэрэгтээ төв гэхээсээ илүүтэй "мода, маяг" сургаж өөрийнхөө "хуулбар"-уудыг бэлдэж байгаа аж. Ямар сайндаа л "Хөөрхөн дэлхий" сургалтын төвөөс гарч яваа охидыг Анутай андуурсан тохиолдолд олон бий. Ер нь хүний хүүхдийн тархинд юм хийж чадахгүй "хүүхэлдэй" болгодог иймэрхүү сургалтын төвийг эцэг эхчүүд сайн судлахгүй бол хиймэл хөхтэй Ану хүүхдүүдэд эротик имидж бүрдүүлэхэд ядах юмгүй
Монголын нэг өдөр