Бооёо болоогүй байна

2009/04/15
Share |
Хүмүүс:
Бооёо болоогүй байна

Монголд кино урлаг нэг үеэ бодвол эрчимтэй сэргэж байна. Ер нь студи, продакшн нэртэй болгон кино хийх янзтай. Даанч реклам шиг, клип шиг бас дуураймал кинонцорууд олон гарч байгаа нь харамсалтай. Хамгийн сүүлд гарсан "Буруу эргэлт" кино нь Орос Америкийн хамтарсан "Бумер" нэртэй киноны маш муу хуулбар болсныг мэргэжилтнүүд шүүмжилж байна. Тус киног найруулан, продюссорлосон "Шинэ үе" продакшны захирал, жүжигчин Бооёо чухам л Монголд байхгүй юм хийчихлээ гэсэн нь оюуны өмчийн хулгай болж таарах шив. Угаасаа энэ киног үзсэн хүн бүхэн сэтгэл дундуур гарч байгаа нь "Шинэ үе" продакшн кино хийх болоогүйг гэрчилж байна. Үзэгчдийн энэ мэт дуураймал, хоосон зүйлээр залхаагаад байж болохгүй. Ер нь манай кинотеатрууд асар том шүүлтүүрээр киног дэлгэцэнд гаргахгүй бол юу хамаагүй гаргаад хэдэн төгрөг олчих санаатай хүмүүсийн золиосонд Монголын кино урлаг дахин хэзээ ч өндийхгүйгээр нам унаж мэдэхээр болжээ.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.