Гишvvнээ цалингаа хандивлаач

2009/04/15
Share |
Хүмүүс:
Гишvvнээ цалингаа хандивлаач

МАХН-ын 46 гишvvний цалингийн 45 сая төгрөг 40 мянган хvvхдийн цэцэрлэгийн хоолны мөнгө УИХ-д суугаа МАХН-ын гишvvд цалингvй ажилласан нь шударга юм даа яршиг. Сvvлийн vед тэд цалин хэрэггvй ээ гэдгийг улам бvр батлах болж. Ашгvй дээ. Тэдний цалинг тэртэй тэргvй дундраад байгаа төрийн сан руугаа хийчихье. УИХ-ын гишvvн 609 мянга 860 төгрөгийн цалинтай. Татвараа хасвал дунджаар 530-550 мянган төгрөг гap дээрээ бэлнээр авдаг. Саяхан Э.Мөнх-Очир гишvvн цалингаа юунд ч билээ хандивлаад буянтны дvр эсгээд авсан. Харин өнгөрсөн амралтын өдрvvдэд УИХ-ын МАХН-ын гишvvд хоёр сарын цалингаа хайрт намынхаа байрыг сэргээн босгоход зориулахаар болжээ. 45 сая төгрөг гэдэг чамгvй их мөнгө. Намдаа vнэнч хvмvvс ар гэрийн амьдралыг намаасаа дор тавих нь ойлгомжтой.

Тэгэхээр дөрөв, тавдугаар сард тэднээс ар гэр нь цалин горьдох шаардлагагvй. Ер нь, цаашид ч цалин горьдох хэрэггvй шvv. Хань чинь эдийн засгийн хямралтай vед эх орноо бодон цалингvй сайн дураараа ажиллахаар шийдсэн юм шиг байна лээ шvv гэдгийг өмнөөс нь хэлье. Яагаад гэвэл хөөрхий танд хэлж чадахгvй ч байгаа юм бил vv. Гэхдээ жилд 570 мянган төгрөгийн орлоготой УИХ-ын гишvvн бас байна аа. Магадгvй жилдээ нэг сая 921 мянгын орлоготой Х.Наранхvv, нэг сая 750 мянгыг л олдог Ц.Батбаяр гишvvнд бусдын нөлөө чамгvй хvнд тусч болзошгvй нь. Тэгэхээр жилдээ 262 сая 975 мянган төгрөг олдог Д.Загджаваас, 236 саяыг олдог Д.Оюунхоролоос зээлэх хэрэг гарах байх даа. Ямар ч байсан тэд цалингvй амьдарч чадах нь нэгэнт тодорхой учраас зургаа долдугаар сарын цалингаар монгол тvмний их баяр цэнгэл болсон Ардын хувьсгалын тvvхт 88 жилийн ойг тэмдэглэе. Харин цааш цаашдаа тэдний цалинг юунд зарцуулахыг ард тvмэн мэддэг байя.

МАХН-ын 46 гишvvний хоёр сарын цалин нь 45 сая төгрөг болдог юм байна. Нэг сарынх нь 22.5 сая гээд тооцвол 20454 хvvхдийн цэцэрлэгийн хоолны мөнгө, 150 мянган төгрөгийн тэтгэвэртэй 150 хөгшний сарын тэтгэвэр, 7500 хvvхдийн сарын 3000 мянган төгрөг гээд л тооцоод явбал нийгмийн халамжинд зарцуулаад байна аа гэж ад vзээд байгаа халамжийн мөнгөний багагvй хэсгийг дарах нь. Тэд дөрвөн жил ард тvмнээ төлөөлж суугаагийн хувьд жилийн цалин болох 270 сая төгрөгөө халамжинд зарцуулаг л даа. Дөрвөн жилээр тооцвол тэрбум 80 сая төгрөгийн цалингаа жилд 671 саяыг улсаас төсөвлөж өгдөг ч хаанаа ч хvрдэггvй гээд байдаг улсын асрамжийн газруудад өгөг. Эсвэл хараагvйчvvдийн хөдөлмөр сургалтын төвийн зургаан жилийн зардалд зарцуулах уу.

УИХ-ын гишvvд цалингаа хандивлах дуртай, тэр хэрээрээ PR хийдэг юм чинь.Vр дvнтэй ашигтай зvйлд зарцуулья л даа. Тэдний цалингийн мөнгө миний таны өгсөн татварын мөнгөнөөс гарч байгаа учраас хяналт тавих хэрэгтэй. Гишvvнээ цалингаа хандивлаач гээд тэднээс гуйхад ганзага хоосон буцахгvй л болов уу.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.