Барилга нурлаа

2009/04/15
Share |
Хүмүүс:
Барилга нурлаа

Аль тэртээ ардын хувьсгал ялснаас хойш ашиглалтанд өгч байсан орон сууцны барилга эхнээсээ нурж иргэд амьдрах нөхцөлгүй болж эхэллээ. Цэргийн 44 гэдгээрээ нийслэлчүүдэд танил болсон орон сууц таазнаасаа нуралт өгч хүний аминд хүрэх шахсан тохиолдол өнөөдөр гарчээ. Гэрийн эзэгтэйн ярьж байгаагаар өчигдөр орой 20 цагийн үед ирэхэд нь гал тогооны өрөөний тайз нь нурчихсан байжээ. Орой байсан учраас ингэж тэгсхийгээд амарсан гэж байлаа. Азаар тааз нурах үед эднийд хүн байгаагүй. Үүнээс биш хоолоо хийж байгаад дарагдаж болзошгүй байсан талаар бидэнд хэлсэн.

Өнгөрсөн жил эдний жорлонгийн тааз нь мөн л нураад иржээ. Тэр үед дүү нь дотор нь байсан учраас хүнд гэмтэж сар хиртэй эмчилгээнд орсон гэж байлаа. Цэргийн 44-р байрны хувьд улсын комисс хүлээж авснаас хойш 70-аад жилийн нүүр үзэж байгаа. Орцноосоо эхлээд л гэрэл, чийдэнгүй, хөгц үнэртсэн, тав тухтай амьдрах орчны талаар яриад байх ч зүйлгүй харагдсан. Бидний орсон Батсүхийнх гэхэд л удаан зогсомгүй хөгцний үнэр шингэсэн байсан. Олон жилийн турш бороо салхинд элэгдсэн таазны мод ийм үнэр орон сууцаар нэг тархах шалтаг болж байгаа гэсэн. Гэрийн гишүүдийн биеэр ч тууралт гардаг болсныг нуусангүй. Тааз, шатнаас эхлээд бүгдийг нь модоор хийсэн, удаж эмтэрсэн мод одоо хэний ч дээрээс нурахад бэлэн болчихоод байна. Оршин суугчдын хувьд хэзээ хэзээгүй байр нь нурах аюул нүүрлээд байгааг 5-н жилийн турш хэлж, холбогдох газруудаар нь явсан боловч нэг ч эрх мэдэлтэн энэ асуудалд нааштай хариулт өгөөгүй гэж байсан. Тэд нэгдэж холбоо байгуулан газарт нь шинээр орон сууц барих зөвшөөрөл хотын даргаас хүсч байна.

Үндсэндээ 44 айл байх ёстойгоос 22 өрх энэ байранд амьдардаг. Үлдсэн орон сууц нь үйлчилгээний газар болчихжээ. Тиймээс ч оршин суугчид нь хэрвээ засаг даргын тамгын газраас нурааж, шинээр барилга барих зөвшөөрөл олгочихвол 2 жил хүлээж чадна гэж амалж байсан. Өдөр алгасалгүй тааз, шат нь нурж байгаа энэ байр нэг өдөр хүний аминд хүрэх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлж байсан

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.