Хүмүүс: ВХ | |
Оюутны ширээнээс уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн залуу дуучин ВХ "New star" студийн нүүр царай болж байсан нь саяхан. "New star" студийн продюсер Мандах гэгч бүсгүй ВХ-т "Анхны чинь цомгийг гаргаад, ашиг орлого сайн байвал машин авч өгнө" гэж амлачихаад амалснаасаа татгалзан, залуу уран бүтээлчийг хулхидсан. Тиймээс нэг тогооноос хоол хуваах аргагүй болсон ВХ тус студиэр овоглохоо болж, чөлөөт уран бүтээлчийн замналаар явах болсон билээ. ВХ өдгөө ганц дайчин ганцаардахгүйг харуулан, чадлынхаа хэрээр дулсаар явна. "Kit kat"-ын рекламаас багагүй мөнгө халаасласан тэрээр толгой даан ажиллаад уран бүтээлээ тасалдуулсангүй. Хэдхэн хоногийн өмнө R&B стилийн "I have a dream" нэртэй шинэ цомгийнхоо дуунуудыг бичүүлж, заримыг нь клипжүүлээд амжжээ. Харин "In the club" дуундаа нэлээд задгай клип хийлгэсэн нь ганц хоёрхон удаа цацагдаад садар самуун сурталчлахгүй байх сануулга авснаар дахин монтажинд орсон байна.
Тэргүүн