Би бэлэг авмаар байна

2009/04/16
Share |
Хүмүүс:
Би бэлэг авмаар байна

Эрхэм гишүүдийн ёс зүйгүй авирлал энгийн иргэдийн нүдийг орой дээр нь гаргах тохиолдол энэ үед олон тохиолддог болсон. Гэвч сүүлийн үед танхай авирладаг дураараа түшээд ёс зүйн дүрэмтэй болохоор шийдэж, баталсан дүрмээ ягштал биелүүлэх гэж байгаа тухай таатай мэдээ дуулдах боллоо. Ямартаа ч төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж ёс зүйн дүрмээ хэлэлцэж эхэлсэн гэнэ. Гэхдээ эрхэс түшээд өөрсдийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд тун сонирхолтой дүрэм журам баталж  тун магадгүй байгаа тухай ойрын эх сурвалж мэдээллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "бэлэг томилолтын зардал авч болохгүй гэсэн заалтаа авч хая" хэмээн шаардсан гэнэ. Янз нь мань эр бусдаас бэлэг нэрийн дор авилга авч болохгүй гэж бодохоор л ирээдүй нь харанхуйж толгой нь эргээд байх шиг байгаа юм. Түүгээр ч барахгүй тэрбээр "Би бэлэг авах дуртай. Монгол хүн талархсан сэтгэлээ илэрхийлж гэр цайлгахыг хорино гэдэг чинь байж бололшгүй хэрэг" ухааны юм ярьсан бололтой сонсогдсон. Энэ янзаараа мань эр 100 сая төгрөг авлигад авсан ч "ард түмэн маань гар цайлгадаг хачин сайхан уламжлалтай" хэмээн сайрхаад сууж байх бололтой юм билээ.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.