Төрийн сайд бүсгүй гэр бүл үймүүлдэг үү

2009/04/16
Share |
Хүмүүс: Ж.Цолмон | 
Төрийн сайд бүсгүй гэр бүл үймүүлдэг үү

Нэгэн цагт төрийн сайд байхдаа эхнэрээ сольсон хэргээр Монгол улсын ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ажлаа өгч хөдөө “цөлөгдөж” байсан удаатай ч сайн ажиллаж Сэлэнгэ аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн даргаар дэвшээд зогсохгvй Монгол улсын Ерөнхий сайд болтлоо дэвшсэн. Социализмын vед ингэж шийтгэхээс гадна алдар цол одон медалиас хvртэл хасч бараг бvх насаар нь шахам өөдийн нар харуулдаггvй байсан бол орчин vед эсрэгээрээ эргэж ялангуяа урлагийнхнаас олон нөхрөөс салж нийлсэн цөөнгvй хvн гавъяат, ардын хэмээх өндөр цол хэргэм хvртэн ямар ч шийтгэлгvй гялалзаж яваа. Эмэгтэй сайдуудаас анх удаа БСШУ-ны сайд асан Н. Болормаа МVОНТ-ийн нөлөө бvхий нэгэн эрхэмтэй явалдан эхнэрт нь баригдаж vс гэзгээ зулгаалгаж, vнэт эдлэлээ тасдуулсан тухай сонин хэвлэлээр шуугиулж интернэтэд хvртэл тавигдаж хөглөсөн.

Тэгвэл сvvлийн vед хэн нэгний татаасаар сайдын сэнтийд заларсан азтай, одтой бvсгvйчvдийн нэг ЭМ-ийн дэд сайд хатагтай Цолмонг олон эрчvvдийн сэтгэлийг татдаг гэдэг ч vнэнийг хэлэхэд өөрөө эрчvvдийн толгойг эргvvлж хайр зарлаж явдаг гэсэн мессеж хvмvvсийн дунд тархсан бололтой. Тэрээр өмнөх засгийн газраас суудалдаа vлдсэн ганцхан дэд сайд бөгөөд хариуцсан ажлаа мэдэхгvйгээр барахгvй утсаар доод хvмvvсээсээ лавлан өрөөндөө гоодож суудаг ажилтай болсон гэж яамныхан нь жиг жуг хийлцэж суугаа гэнэ. Цолмон сайдыг ойр дотныхон нь “шөмбөөхэй” гэж багаас нь өхөөрдөн нэрлэдэг бөгөөд тvvнийг “АХА” нэвтрvvлэгээрээ олны танил болсон “СЭМVVН” студийн захирал Б.Баяртай учир ургуулсан тухай хамт ажилладаг хvмvvс нь жиг жуг хийж байгаа гэнэ. Б-гээр эхэлсэн хvнд татагдах дуртай сайд бvсгvйг байн байн “АХА” нэвтрvvлэгийн байраар эргэлдэж найруулагч Баяртай дотно vгс ярилцаж хацрыг нь илж таалж байхыг харсан “Монгол костюмс” компаны загвар өмсөгч охид хараад нvдэндээ ч итгэхгvй мэл гайхсан сурагтай. Энэ хоёрын явдлын талаар Баяраагын эхнэр сэтгvvлч бvсгvй сайдын нөхөрт хов хvргэхэд нөгөөх нь vнэхээр ач холбогдол өгөөгvй гэрээсээ 10 гаруй хоног хэл сураггvй явж хашираасан сурагтай. Ийнхvv сайд бvсгvйн амрагийн явдлын талаарх яриа бусдын чихийг хэдий хvртэл мялаах юм бол доо

bolod.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.