“Донж”-ийн Б.Төгөлдөр агуу ихийн дэмийрэлд автжээ

2009/04/16
Share |
Хүмүүс:
“Донж”-ийн Б.Төгөлдөр агуу ихийн дэмийрэлд автжээ

"Тархины тvгжээ мултлагч" хэмээн өөрийгөө өргөмжилсөн Төгөлдөр гэгч энэ эрхэм хэзээ хаана юу хийж явснаа мартаж орхисон бололтой. Тvvнийг мэдэх нэгний өгvvлснээр жирийн нэгэн vсчин байсан залуу архинд орж, эхнэртээ хаягдаж дэмийрч явахдаа нэг л өдөр их сэтгэгч болчихсон гэдэг.Өөрийгөө суут ухаантан, их сэтгэгч хэмээн өргөмжилсөн энэ эрхэм монголчуудыг доромжилж суугааг харахад даанч гутамшигтай. Vнэндээ эзэмшсэн мэргэжилгvй нэг муу vсчин хvмvvсийг шvvмжилж дорд vзэж элдэвлэх нь эмгэнэлтэй. Тvvнийхээр монголчууд оюуны хоосролд хэт автаж, тархины тураалд орсон юм байх. Харин эрvvл явж байгаа нь нийгмээс өөрийгөө тvрvvлж төрсөн гэж боддог Төгөлдөр юм гэнэ. Өнөөдөр Төгөлдөрийн яриагvй халдаагvй дуучин, урлагийнхан бараг vлдсэнгvй. “Би цаг vеэсээ тvрvvлж төрсөн ухаантан” хэмээн өөрийгөө сурталчлах болсон энэ хvн урлагийн анхан шатны ч мэдлэггvй хэрнээ “UB palace”-ийн ерөнхий менежер хийж яваа сурагтай. Долоо хоног бvр “Тархины тvгжээ мултлагч” хэмээх хачин нэртэй сунжруу нэвтрvvлгээрээ өөрийнхөө гаж vзлийн талаар ярьж vзэгчдийг нэлээдгvй залхаасан. Аз болоход “25-р суваг” телевиз vvнийг нь хааж олныг баярлуулсан.

Тэрээр саяхны нэг сонин дээр ёстой амныхаа хэмжээгээр ярьсан нь олны дургvйцлийг хvргэжээ. Хаана ч явсан бусдыг шvvмжилж явдаг Төгөлдөрт таалагдах гэж нэвтрvvлэг хийх ёстой гэж vv? UBS телевизээр гарч буй “Universe best songs” буюу “Ногоон дэлхийгээ аваръя” нэвтрvvлэгт оролцож байгаа хvмvvс бvгд тархины тураалд орсон хэмээн ярьжээ. Шvvгчид нь монголчуудыг доромжилсон, дээр нь англиар дуулж чадахгvй хэдэн хvvхэд орсон гээд л баахан шvvмжилсэн байна. Vнэндээ Төгөлдөр өөрөө монголчуудыг хангалттай доромжилдог нэгэн. Хэдэн жилийн өмнө “Оддын эрэлд” нэвтрvvлгийн шvvгчээр ажиллаж байхдаа олон хvнийг тарган, туранхай, царай, зvс, хувцас хунараар нь доромжилж байсныг хэн ч мартаагvй биз ээ. Нvцгэн бvсгvйчvvдийг хотын гудамжаар алхуулна, монголчуудын тархины тvгжээг нэг нэгээр нь мултална гээд өөрийн гаж vйлдлvvдийг ярьж явсан энэ эрхэм нийгмээсээ хол тасарсан суут ухаантан болж дэмийрч явах биш хийх ёстой юм шиг.

Дэлхийн суутнуудтай өөрийгөө жиших болсон энэ хvн агуу их Пикассо, Ван гог нарын тухай жаахан судалж vзээд дараа нь өөрийгөө ярих хэрэгтэй юм шиг. Бурхангvй газрын бумба галзуурна гэгчээр Төгөлдөрийн ааш аяг арай л хэтэрч агуу их дэмийрлийн өвчин туссан бололтой. Цааш нь Төгөлдөрийн тухай яривал хэдэн хуудас болох биз ээ. МУГЖ С.Жавхлангийн багш хэмээн өөрийгөө өргөмжлөх дуртай энэ хvн vнэхээр гоц багш мөн л юм бол шавьдаа тоглолтынхоо орлогын татварыг төлчих хэмээн сургаж болох л байсан. Эцэст нь Төгөлдөр өөрийгөө суут ухаантай гэж боддог бол дэлхийн суутнуудын тvvхийг судлаад vзвэл өөрийнхөө ямрыг мэдрэх байлгvй.

Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.