С.Эрдэнийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

2009/04/16
Share |
Хүмүүс: С Эрдэнэ | 
С.Эрдэнийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хувьдаа завшсан хэргээр С.Эрдэнэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар зургаан жилийн хорих ял ногдуулсан билээ. Харин шүүгдэгч С.Эрдэнэ анхан шатны шүүхээс ял шийтгүүлснийхээ дараа хохирол нотлогдоогүй байхад ял оноолоо хэмээн давж заалдах гомдол гаргасан юм. С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нар болон сонгууль будилаантуулсан хэргээр торгуулийн ял сонссон УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн хэсгийн хорооны дарга Н.Ширэндэв, гишүүн Б.Жаргал, Ч.Чулуунчимэг, Г.Намхайдорж нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүх ирэх пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ. УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшигч С.Эрдэнийг улстөрийн шалтгаанаар хорьж байгаа хэмээн зарим улстөрийн хүчнийхэн, улстөрчид үзэж байгаа билээ.

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.