Ихэмсэг Виктория Бекхэм

2009/04/17
Share |
Хүмүүс: Beckam Victoria  | 
Ихэмсэг Виктория Бекхэм

Британийн охидын хамтлагаас амжилтын гараагаа эхэлсэн дуучин, бүжигчин, загвар зохион бүтээгч, зохиолч Виктория Каролине Бекхэм 1974 оны дөрөвдүгээр сарын 7-нд Английн Эссекс мужийн Хэрлов дүүрэгт төрсөн байна.
    
Виктория 1990 оны эхээр хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн "Spice Girls" хамтлагийн гишүүн байсан билээ. Британийн сэтгүүлүүд түүнийг Posh Spice буюу Ихэмсэг Спайс гэж хочилдог байв. Үүнээс гадна тус хамтлагийн бусад гишүүнийг ч өөр өөрөөр хочилдог байжээ. Охидын хамтлаг тарсанаас хойш Виктория хөгжмөө орхилгүй бие даан цомог гаргасан байна. Түүний гаргасан цомгуудаас дөрөв нь Британийн шилдэг 10 цомогт багтаж байжээ. Ихэмсэг хатагтайн бие даасан хамгийн анхны "Out of Your Mind" цомог тухайн үедээ Британийн шилдэг цомгийн хоёрдугаарт бичигдэж байв. Тэрбээр бие даан уран бүтээл туурвихдаа "Virgin Records", "Telstar Records" компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
    
Үүнээс гадна авьяаслаг уран бүтээлч эмэгтэй загварын ертөнцөд багагүй амжилт олжээ. Тэрбээр сэтгүүлд зургаа авахуулах болсноос гадна "Rock & Republic" брэндийн жинсэн өмдний загвар гаргаж байв. Үүний дараа тэрбээр өөрийн брэндийн хувцасны загвар бүтээх болжээ. Виктория энэ сонирхолоо улам дэлгэрүүлж, Бекхэм брэндийн нарны шил, үнэртэй ус үйлдвэрлэн Британи, АНУ-ын зах дээлд гаргажээ. Түүнчлэн Японы Саманта Таваса дэлгүүртэй хамтран үнэт эдлэл бүхий зүүлт, гар цүнх үйлдвэрлэсэн байна. Нэмж хэлэхэд Виктория өөрийн хувийн амьдрал болон хувцас загварын заавар гэсэн борлуулалттай хоёр ном бичжээ.
    
Харин телевизийн салбарын амжилт гэвэл дуучин бүсгүй их ажлын хажуугаар таван баримтат кино болон реалити шоу хийжээ. Түүний хамгийн сүүлд бүтээсэн баримтат кинонд 2007 онд гэр бүлийн хамт Америкт нүүн ирсэн тухай түүхийг өгүүлдэг байна. Үүнээс гадна "Муухай Бетти" олон ангит киноны хэсэгт тоглон, "Загварын тайз" шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байжээ. Дуучин бүсгүй Виктория Английн хөл бөмбөгийн шигшээ багийн хуучин ахлагч Дэвид Бекхэмтэй гэрлэн гурван хүүхдийн эх болсон билээ.
                
"Spice Girls"-ийн Ихэмсэг хатагтай
Виктория Адамс 1994 онд  Жери Халливел, Эмма Бантон, Мелание Браун, Мелание Чисхолм нарын хамт анх "Touch" гэдэг охидын хамтлаг байгуулжээ. Хожим нь хамтлагийн нэрээ "Spice Girls" болгон өөрчилжээ. Тус хамтлагийн анхны сингл "Wannabe" Британи, АНУ, Энэтхэгийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан юм. Үүний дараа охидын хамтлагийн гаргасан "Spice", "Spiceworld", "Foreve" цомгийн найман дуу шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байв. Түүнчлэн хамтлагийн охид бүрт хэвлэлийнхэн зан төрхийг нь тусгасан хоч өгсөн байна. Энэ үеэс эхлэн Викторияг "Ихэмсэг Спайс" гэж нэрлэх болов. Түүний гадаад үзэмж болон урт нарийнхан тэгш хөлөө гаргасан богино банзал, өндөр өсгийтэй гутал зэрэг хувцаслалтыг тусган дээрх хочийг өгсөн байна. "Spice Girls" хамтлаг 1990 оны эхэн үеийн хамгийн амжилтад хүрсэн хамтлагийн нэг байлаа. Энэ хамтлаг дэлхий даяар 55 сая гаруй ширхэг цомгоо борлуулжээ. Виктория хамтлагаа орхин бие даан уран бүтээлээ хөөх болсноор охидын хамтлаг тарсан юм.
                
Эргэн нийлсэн охидын хамтлаг
2007 онд “Spice Girls” хамтлаг эргэн нэгдэж, аялан тоглолт хийх болсноо зарлав. Виктория урьд нь хамтлагийн гишүүддээ эргэн нийлж, уран бүтээлээ туурвих талаар ярьж байжээ. Эргэн нэгдсэн хамтлаг 2007 оны 11 дүгээр сард хамтлагийн үеийн үеийн шилдэг дуунаас бүрдсэн "Greatest Hits" цомгоо гаргаж, 12 дугаар сарын 2-нд аялан тоглолтоо эхэлжээ. "Миний ээж поп од байсан гэдгийг би хүүхдүүддээ харуулахыг хүссэн. Тэд олон хүний хамт зэрэгцэн сууж, "Spice Girls" хамтлагийн тоглолтыг үзэх нь сүүлийн боломж байсан" гэж дуучин бүсгүй ярьж байжээ. Тоглолтын үеэр Виктория үсээ хүрэн өнгөөр будсан байжээ. Ээжийгээ тайзнаас харсан хүүхдүүд нь "Ээ бурхан минь, энэ Ихэмсэг Спайс байна. Тэр эргэн иржээ" гэж уулга алдаж байсан гэдэг. Лондон хотын О2 Арена цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр Викториягийн гурван хүү хамтлагийн гишүүдийн хүүхдүүдтэй тайзнаа гарч "Mama" дууг ээжүүдтэйгээ хамт дуулжээ.
                
Ихэмсэг хатагтайн хувийн амьдралаас цухас дурдахуй
Виктория Адамс бүсгүй 1997 оноос Английн хөл бөмбөгийн од Дэвид Бекхэмтэй болзож эхэлжээ. Энэ хос хөл бөмбөгийн хандивийн тоглолтын үеэр анх уулзжээ. Шинэхэн хос жилийн дараа сүй тавьж, 1999 оны долдугаар сарын 4-нд Ирландын Луттреллстаувн харшид гэрлэсэн байна. Энэ хурим нь хэвлэлийнхэний сонирхолыг ихээр татаж байснаас гадна зочдын дунд Бекхэмийн багийн андууд болон шинэхэн мэндэлсэн дөрвөн сартай Бруклин хүү нь байжээ. Нэртэй хосын хуримын ёслолын ажиллагааны үеэр 437 хүн ажиллаж, 500 мянган гаруй фунт зарцуулжээ.
    
Энэ гэр бүл одоо Бруклин Жозеф Бекхэм /1999 он/, Ромео Жеймс Бекхэм /2002 он/, Круз Дэвид Бекхэм /2005/ гэдэг гурван хүүтэй болжээ.  Поп дуучин Элтон Жон Бруклин, Ромео нарын загалмайлсан эцэг юм. Бекхэмийнхэн өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг аж. Одоо тэд охинтой болохыг туйлаас их хүсч байгаа гэнэ.
    
2000 оны нэгдүгээр сард Виктория болон хүү Бруклин нарыг үл таних этгээд барьцаалахыг завдаж байсан ч уг этгээдийг барьж чадаагүй аж. Түүнчлэн 2000 оны гуравдугаар сард Виктория хамтлагийн гишүүдийн хамт шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр дуулж байхад түүний цээжний хэсэгт улаан лазерийн гэрэл тусч багагүй сандраан тайзнаас буужээ.
    
2004 онд түүний нөхөр Дэвид Бекхэм Мадрид хотод байхдаа туслах Ребекка Лүстэй холбоотой болсон гэж мэдээлэлл тарж байсан билээ. Дэвид Бекхэм энэ бүхнийг няцааж байсан юм. Тухайн үед Виктория Мадрид хот руу нүүн нөхөр дээрээ ирж байжээ. "Бид үүнээс муу зүйлтэй тулгарч байсан" гэж Виктория хэлсэн байна.
    
Дэвид Бекхэм "ЛА Галакси" багт тоглох гэрээ байгуулснаар 2007 оны долдугаар сарын 12-нд Бекхэмийн гэр бүл Лос Анжелес хот руу нүүжээ. Түүний гэр бүл Беверли Хиллс дэх байшинд аж төрж байгаа юм. Нууц гэрэл зурагчид, хэвлэлийнхэнээс залхсан Бекхэмийн гэр бүл 10 хамгаалагчаар байшингаа хүрээлжээ. Виктория Бекхэм Британийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад 52 дугаарт бичигдэж байжээ.

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить Шмаль КостомуРºÑˆÐ° Ивдель купить Героин ОПТ амфетамР¸Ð½ депрессР¸Ñ Ревда купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:95.181.177.203  2018-09-06 11:37:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.