Элэг нь муудаж, эмчийн хяналтанд байгаа УГЖ С.Жавхлан гадаадад эмчлүүлэхээр зэхэж байна

2009/04/17
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Элэг нь муудаж, эмчийн хяналтанд байгаа УГЖ С.Жавхлан гадаадад эмчлүүлэхээр зэхэж байна

Төрийнхөө хайрыг хүртэж энгэр цоолоод удаагүй байгаа УГЖ Жавхлангийн бие чилээрхүү байна. Эхнэр хүүхдээсээ өрх тусгаарлаж, сайн муу нэрийг бишгүй дуулж яваа залуухан гавъяатын элэг муудаж нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд байгаа аж. Дархан-Уул аймагт тоглолт хийсэн гавъяат Багануурт тоглолтоо хийж өнөөдөр Хэнтий нутгийнханд ая дуугаа өргөж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэнийн урилгаар Хэнтий аймгаар аялан тоглолтоо үргэжлүүлж яваа гавъяат Монгол улсыг бүтэн тойрч тоглолтоо тавих бодолтой байгаа отгон гавъяатыг эмч нар яаралтай эмчлүүлэхгүй бол элэгний цирроз, даамжирвал хавдар ч болж магад гэж анхааруулж байгаа болохоор гадагшаа ява эмчлүүлэхээр зэхэж байна. Солонгос явж эмчлүүлэх үү, Сингапур явах уу гэдгээ шийдэж чадаагүй байгаа С.Жавхлан багагүй хугацаагаар гадаадад эмчлүүлж магадгүй байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээлж байна. Оюутны ширээнээс уран бүтээлийнхээ гарааг эхэлж гавъяатын тэмдгийг нүүр бардам зүүх эрхийг ард түмнээсээ гуйж биш гуядаж авсан отгон гавъяат эрүүл мэндээ бодож нэг хэсэгтээ л эзгүй байх нь. Хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн ч уран бүтээлийн олз омог ихтэй яваа гавъяат эмчилгээнээс эргэж ирээд аймаг сум багуудаар тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.