Хүмүүс: Нара | |
Японд хөгжмийн боловсрол эзэмшсэн гэдгээрээ аархах дуртай дуучин Нара дуулахаас илүүтэй дэлгэцийн бүтээлд дурлах болсон. Дуулсан дуунуудаас нь илүүтэй “Хувилгааны эрэлд”, “Зөрлөг” кинонуудаар нь үзэгчид түүнийг танина. Харин тэрээр сүүлийн үед “Би биш, кино уран бүтээлчид гуйж тоглуулж байгаа” хэмээн ярьдаш хоббитой болж. Мөн түүний найз залуугүй байдаг нууц нь дуучин бүсгүйгээр “гоёж”, эд мөнгөнд нь “дурлах” залуус их байдаг учраас тэр аж. “Өөрийгөө хайж явна...” хэмээн дуулж гарч ирсэн шавлахан дуучин одоо урлагийн од болж, өөрийгөө нэг олсон бололтой.
Factnews.mn