Хүмүүс: Долгорсүрэн Сумьяабазар | |
Монгол, Буриад, Тува, Халимаг гээд орон орны тамирчдийн авхаалж, самбаа хүч чадлыг шалгах Монгол туургатын үндэсний бөхийн их наадам энэ сарын 24-26 өдрүүдэд “АСА” циркт болох гэж байна. Монгол бөхийн дүрмийн дагуу барилдах бөгөөд шигшээ барилдаанд цол, зэрэг хамаарахгүй сугалаагаар хүч үзэх аж. Уг наадмийн нийт шагналын сан 50 сая бөгөөд өмнө нь ийм хэмжээний бооцоотой барилдаан болж байгаа юм байна. Харин түрүү бөх 20 сая, үзүүрлэсэн нь 8 сая, шөвгийн бөхчүүд 2,5 сая төгрөг авахаас гадна нэг давсан ч 50-100 мянган төгрөг авах гэнэ. Монгол туургатны үндэсний бөхийн наадамд аварга Д.Сумьяабазар тэргүүтэй бөхчүүд хүч үзэх гэнэ. Уг наадмийн хоёр дахь хэсэг нь ирэх наймдугаар сард Өвөр Монголд болно.
Factnews.mn