"Өргөө" 4,5 тэрбумаар дахин мэндлэлээ

2009/04/21
Share |
Хүмүүс:

Тэртээ 1989 онд үзвэрийн хоёр танхимтай үүд хаалга нээж байсан “Өргөө” кино театр шинэчлэгдэж барууны хэв маягтай, орчин үеийн техник хэрэгсэлээр бүрэн тоноглогдон дахин үүд хаалга нээлээ. Хотын өнгө төрхийг нэгээр нэмж, залуусын чөлөөт цагийг зөв  боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан уг театрыг шинэчлэн засварлахад 4,5тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэхүү танхим нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дуу дүрсний өндөр технологи бүхий дөрвөн том үзвэрийн танхимтай аж. Дахин мэндэлсэн “Өргөө” кино театр “big line film” болон “Comedy art” прадакшнуудын хамтарсан “Гоёлын даашинз” хөгжимт инээдмийн киногоор нээлтээ хийсэн. Уг уран бүтээлд топ Д.Пүрэвсүрэн алтны магнайдын эхнэр байхдаа нэр холбогддог байсан жүжигчин Б.Одбаяртай дурлалд хосуудын  дүр бүтээсэн нь тэр хоёрын хайр сэтгэлийн холбоог ил тод болгосон юм

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.