Охидын нүдэнд гуниг бүү хураасай

2009/04/21
Share |
Хүмүүс:
Охидын нүдэнд гуниг бүү хураасай

"...Намайг Ж гэдэг. Одоо би 19 настай, Өвөө, нагац эгч, хvvгийнхээ хамт амьдардаг. 2006 оны зун сургуулийнхаа амралтаар ажил хийж, мөнгө олох гээд найз охинтойгоо оёдлын vйлдвэрт ажилд орсон юм. Заримдаа ажил ихтэй vед оройтож, ажил багатай бол эрт тардаг байсан. Нэг өдөр их орой тараад, найз охинтойгоо гэртээ харих замдаа хvчиндvvлсэн. Жирэмсэн болсон гэдгээ ерөөсөө ч мэдээгvй. Бараг зургаан сартай болсон хойно нь мэдсэн. Гэнэт гэдсэн дотор юм хөдлөөд байгаа юм шиг болохоор нь гайхаад эмчид vзvvлсэн чинь жирэмсэн болсон байна гэсэн. Авахуулахыг зөндөө их хvссэн ч харамсалтай нь надад тийм их мөнгө олдоогvй. Тэгээд л хvvхдээ төрvvлэхээс өөр аргагvй болсон. Хvvхдээ төрөхөөс өмнө дургvй хvрч, vзэн яддаг байсан. Гэхдээ одоо бол тийм биш, харин ч хvvгээ харахаар хайр хvрдэг. Миний хvvд ямар ч буруу байхгvй шvv дээ. Тэгээд ажил хийж мөнгө олохын тулд хvvгээ "Гvнж" өдөр өнжvvлэх төвд харуулж байгаа..." Энэ бvсгvй шиг олон залуу ээжvvдийг амьдралд хөлөө олоход нь тусалдаг газар бол "Гvнж" төв.

Охид, залуу эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах "Гvнж" төв байгуулагдаад удаагvй байхад нь vvсгэн байгуулагч, тэргvvн Ч.Ундрах гэдэг залуухан бvсгvйтэй ярилцаж байсан юм. Тvvнээс хойш, тус төвийн олон зуун охид, залуу ээжvvдэд тусладаг буянтай ажил нь өргөжсөөр байгаа ажээ. "Ариун гэгээн охидын нvдэнд гуниг бvv хураасай" гэсэн уриатай охид, залуу эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах "Гvнж" төв биднийг зорин очсон энэ өдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хvvхдээ тэвэрсэн залуу ээжvvд сургалтад хамрагдаж, зөвлөгөө авч байв. Хамгийн их итгэдэг хvмvvстэйгээ уулзаж суугаа тэдэнд нуух хаах зvйлгvй мэт өөрсдийн амьдрал, тулгамдаж буй асуудал, сэтгэл санааныхаа тухай ярилцах юм.

2003 оны хоёрдугаар сард анх байгуулагдсан энэ төв нь өсвөр насны охид, хөвгvvд болон залуу эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах, тэдэнд нийгэм, сэтгэлзvйн зөвлөгөө өгөх, нийгмийн ажлын vйлчилгээ vзvvлэх замаар чадваржуулах, өсвөр vеийнхнийг болзошгvй бэрхшээлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зургаа дахь жилдээ vйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. 13-19 насандаа хvvхэд төрvvлсэн охид, залуу эмэгтэйчvvдэд болон 14-25 насны боловсрол, мэргэжил, орлогогvй охид, залуу эмэгтэйчvvд, өсвөр насны охид, хөвгvvдэд туслалцаа vзvvлдгээрээ тус төв онцлогтой. Охид, залуу эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах, тэдэнд нийгмийн ажлын vйлчилгээ vзvvлэх, тэр дундаа насанд хvрээгvй байхдаа хvvхэд төрvvлж, хvvхдээ өсгөх, хvмvvжvvлэх том хариуцлагыг нуруун дээрээ vvрч яваа охидод туслах, тэднийг ирээдvйдээ итгэлтэй амьдрахад нь дэмжлэг vзvvлэх чиглэлээр ажиллаж байгаа төвийнхөн өнгөрсөн хугацаанд нийт 200 орчим залуу ээжид туслажээ. 2007 онд залуу эхчvvд болон тэдний 1-4 насны хvvхдvvдэд хамтад нь vйлчилгээ vзvvлэх боломжтой "Гvнж" халамж, vйлчилгээний өдөр өнжvvлэх төвийг Финландын Элчин сайдын яам, Монголын эмэгтэйчvvдийн сангийн санхvvгийн дэмжлэгтэйгээр нээжээ.

Ингэснээр олон ээжvvд сургалтад хамрагдах, ажил эрхлэх боломжтой болжээ. Жил гаруй vйл ажиллагаагаа амжилттай явуулсан ч харамсалтай нь өнгөрсөн өвөл өдөр өнжvvлэх төвийн паар хөлдөж, эхчvvд хvvхдvvдийг хvлээн авах боломжгvй болсон байна. "Энэ мэтчилэн "Гvнж" төв нь охидод нийгэм, сэтгэлзvйн зөвлөгөө өгч, судалгаа хийхээс гадна амьдралын сайн сайхан, ирээдvйдээ итгэх итгэлд нөлөөлдөг. Дөнгөж ой хvрч буй хvvгээ тэврэн ирсэн "Гvнж" төвийн vйлчлvvлэгч Ж-тэй ярилцлаа.

БИ АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЖ ЧАДНА ГЭДЭГТЭЭ ИТГЭДЭГ

Хvv чинь их өхөөрдмөөр хөөрхон юм. Та хоёр хаана, хэнтэйгээ амьдардаг вэ?
Одоогоор амьдрах газаргvй учраас Хvчирхийллийн эсрэг vндэсний төвийн хамгаалах байранд байрлаж байна. Уг нь хойд аав, ээж, ах дvv гээд гэр бvл надад бий л дээ. Даанч хойд аав маань гэрээсээ хөөгөөд байдаг юм. Тэгээд аргагvйн эрхэнд энэ төвд амьдарч байна.

Хvvхдийн чинь эцэг та хоёртой холбоотой байдаг уу?
Ямар ч холбоогvй ээ. Санамсаргvй тохиолдлоор би жирэмсэн болчихсон юм. Гэхдээ энэ тухайгаа нарийн ярьмааргvй байна. Таван сартай болсон хойноо л өөрийгөө бие давхар болсныг мэдсэн. Авахуулъя гэтэл оройтсон, бас мөнгөгvй байсан учраас аргагvйн эрхэнд гаргасан. Жирэмсэн болсон гэдгээ өөрөө ч мэдээгvй болохоор тvvнд хэлээгvй. Тэгээд ч одоо эхнэртэй болсон байна лээ.

Жирэмсэн болсноо ээждээ хэлсэн vv. Гэрийнхэн чинь яаж хvлээн авав?
Би ээжтэйгээ дотно байдаггvй. Тиймээс өөрийнхөө биед гарсан өөрчлөлтийн тухай асууж чадалгvй явсаар хvvхэд маань хөдлөх vед мэдсэн. Гэрийнхэндээ мэдэгдэхгvй гэхдээ даруулга зvvгээд явдаг байсан. Би өөрийгөө яая гэж байж юун хvvхэд гэж бодоод маш дургvй байсан. Төрvvлээд хvнд өргvvлнэ гэж бодож байсан шvv.

Төрөх vедээ хаана байсан ба?
Жирэмсэн гэдгээ мэдээд анх "Гvнж" төвд хандаж, тэднээс зөвлөгөө аваад эмчийн хяналтад орсон. Намайг хойд аав маань байнга хөөж туудаг байсан ч төрөх vеэр гэртээ байлгасан. Гэтэл төрөөд удаагvй байтал хvvгийн маань хувцсыг гаргаж тавиад бид хоёрыг хөөж эхэлсэн. Гэртээ оруулахгvй гээд нохойгоо сул тавиад дарамтлаад байсан.

Хойд аав чинь яагаад хөөгөөд байдаг юм бол?
Намайг хоёр настай байхад ээж тэр хvнтэй суусан юм. Ахыг бас байнга л хөөдөг байсан. Ах найзындаа амьдардаг болсноос хойш намайг хөөж эхэлсэн. Ээж юу ч хийж чаддаггvй юм.

Ээж болсон анхны мөчид юу бодогдож байв. Хvvгээ өргvvлэх тухай бодол нь өөрчлөгдсөн vv?
"Гvнж" төвийнхөн миний бодлыг өөрчилсөн. Хvvхдээ vзэн ядах, тээршаах нь буруу гэдгийг надад ойлгуулсан юм. Эмэгтэй хvн ээж болох тэр мөчдөө хамгийн аз жаргалтай болдог юм билээ. Хvvгээ төрvvлчихээд хөхvvлж байхдаа ийм хөөрхөн амьтныг яаж хvнд өгөх билээ гэж бодсон. Хэдийгээр бид хоёрт орох орон, өөрсдийгөө тэжээх орлого байхгvй ч төвийнхөн, сайхан сэтгэлт хvмvvсийн дэмээр амьдраад л байна.

Хvv чинь ой хvрээд харьцангуй том болчихжээ. Цаашид яаж амьдрах, юу хийх талаар бодож байгаа биз дээ?
Тиймээ. Би vсчний мэргэжилтэй. Хvvг маань харах хvн байвал ажил хийж мөнгө олох хэрэгтэй байна. Хойд аав хөөгөөд гэртээ байлгахгvй. Хvчирхийллийн эсрэг төвд удаан амьдарч болохгvй учраас эхний ээлжинд амьдрах байртай болчихвол ажилд ормоор байна. Өөрийн гэсэн орлоготой болчихвол хvv бид хоёр алзахгvй.

Гэрт нь тvр амьдраад, хvvгээ харуулчих ах дvv байхгvй юу?
Байхгvй ээ. Ямар сайндаа л хамгаалах байранд амьдрах вэ дээ. Гэхдээ хvv минь эрvvл саруул л байвал бvх зvйл болно гэдэгт би итгэдэг.

Хvvхэдтэй болохоор амьдралд хандах хандлага, vзэл бодол чинь өөрчлөгдсөн биз дээ?
Би аав ээжийн хайр мэдэхгvй, салж сарнисан гэр бvлд өссөн. Тиймээс хvvгээ хайр халамжаар дутаахгvй өсгөнө гэж боддог. Ээж маань биднийг тээршааж, тэжээх гэж зовж байна гэж vргэлж гомдоллодог байсан. Нэгэнт л өөрөө хvсч гаргачихаад хvvхдээ ийм байдалд оруулах нь маш буруу. Тиймээс би мөнгө хөрөнгөгvй ч хvvгээ эхийн хайраар дутаахгvй л гэж бодож байгаа.

Чамайг зураг зурдаг, шvлэг бичдэг гэж сонссон?
Тиймээ. Би чөлөөт цагаараа шvлэг бичиж, зураг зурах дуртай. Гунигтай vед шvлэг илvv их орж ирдэг юм. Миний шvлгийг радиогаар уншиж байсан. Би бас өгvvллэг сонирхож, бичиж эхэлж байгаа. Удахгvй шvлгийн тvvвэр номоо гаргах бодолтой байна. "Гvнж" төвийнхөн намайг зохиолч Б.Шvvдэрцэцэг эгчтэй уулзуулж, миний шvлэг, өгvvллэгийг уншуулсан. Намайг сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг байж цаашид сайн бичээрэй гэсэн нь маш том урам зориг өгсөн. Одоо надад амьдрал маань хэцvv санагдахгvй байгаа. Нэг vе орох оронгvй, бэрхшээлтэй амьдарч байгаа ч удахгvй бvх зvйл сайхан болно гэдэгт итгэдэг.

Vеийн охиддоо хандаж юу хэлмээр байна?
Над шиг ийм байдалд битгий ороорой. Vнэхээр аргагvй байдалд орсон ч амьдралдаа итгэлтэй байж бvх зvйлийг сайн сайхнаар бодож байгаарай гэж хэлмээр байна.

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.