С.Эрдэнийг "Ганц худагт" суулгачихаад оронд нь Н.Баяртсайхан парламентад суугаад ч яах юм билээ

2009/04/21
Share |
Хүмүүс: С Эрдэнэ | 
С.Эрдэнийг

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргоос сонгогдсон С.Эрдэнийн нэрийг Сонгуулийн Ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдvvлсэн хэрнээ тангараг өргvvлээгvй. С.Эрдэнийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа тул асуудлыг шийдвэрлэсний дараа өргөн мэдvvлэх нь зvйтэй гэсэн тогтоол vйлдсэн байдаг. Саяхан Нийслэлийн шvvхийн шvvх хуралдаан С.Эрдэнэ нарт холбогдох хэрэг гэгчийг хянан хэлэлцээд Нийгмийн даатгалын санд онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдохгvй тул БГД-ийн шvvхийн яллах тогтоолыг хvчингvй болголоо. Давж заалдах шатны шvvх нэмэлт мөрдөн байцаалт явуулах зайлшгvй шаардлагатай гэж vзжээ.Улсын яллагч шvvх хуралдаанд энэ хэргийг нотлох бичгийн баримт олдохгvй гэдгээ хэлсэн нь хуулийнхны анхаарлыг ихэд татаж байсан юм.

Харин УИХ-ын сонгуулийн дvнг санаатайгаар засч, сонгуулийн дvнд нөлөөлөх гэсэн гэмт хэрэгт яллагдсан Н.Ширэндэв нарын хэрэг ч бас нотлогдсонгvй. Одоо СЕХ Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зvйлийн 7.3.9 дэхь заалтыг vндэслэн 25 дугаар тойргоос сонгогдож УИХ-ын гишvvнийхээ “Тvр vнэмлэх”-ийг гардаж авсан С.Эрдэнийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдvvлэх л vлдлээ.

Учир нь Сонгуулийн дvнг цагдаа, прокурор, шvvх өөрчлөх эрхгvй бөгөөд гагцхvv Сонгуулийн байгууллага хэнээс ч хараат бусаар бие даан гvйцэтгэх хуультай. Сонгуулийн дvнг Сонгуулийн тойргийн хорооны тогтоолоор эцэслэн гаргадаг бөгөөд УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн 19 тоот тогтоолоор Ц.Мөнх-Оргил, Х.Тэмvvжин, Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг УИХ-д гишvvнээр сонгогдсонд тооцож батлагаажуулжээ.

С.Эрдэнээс бусад нь тангаргаа өргөж, гишvvнийхээ бvрэн эрхийг эдлэж яваа. Харин С.Эрдэнэ парламентад биш “Ганц худагт” сууж байгаа. С.Эрдэнэ УИХ-ын гишvvнээр сонгогдсон тул УИХ дахь Ардчилсан намын бvлэг нэр дэвшигч Н.Баяртсайханыг УИХ-д хэзээ ч хvлээж авахгvй гэдгээ ёс төртэй мэдэгдсэн нь ийм учиртай.

С.Эрдэнийг шvvхэд өгч “Ганц худагт” суулгачхаад тvvний оронд парламентад Н.Баяртсайхан суугаад ч яах юм билээ. Өрсөлдөгчөө шоронд өгсөн хvн гэдэг нэг нэр хоёр хочийг олж, өөрийнхөө улс төрийн карьерийг нэг мөсөн дуусгаж олны өмнө төгсгөл болгох гээгvй л юм бол одоо Н.Баяртсайхан шvvх рvv гvйгээд байх шаардлагагvй болжээ.

Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ECU Decode ”Hi, very great web site you have made. I enjoyed reading this posting. I did want to publish a comment to tell you that the design of this site is very aesthetically sweet.”
IP:192.154.137.8  2015-09-14 17:54:28
dpf remove ”Saw your Blog bookmarked on Reddit I really enjoy your blog and marketing tactic Investigate out my Farmville Guidebook in the event you get a moment”
IP:192.154.137.8  2015-09-14 17:55:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.