Туул голын дагуу ажиллаж байгаа үйлдвэрүүдийг хаах боломжгүй

2009/04/21
Share |
Хүмүүс:
Туул голын дагуу ажиллаж байгаа үйлдвэрүүдийг хаах боломжгүй

Туул голын урсгал татарч, усны нөөц хомсдож буй шалтгааныг түүний эрэг дагуу байрласан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулж байсан 15 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг БОАЖЯ-наас өнгөрсөн пүрэв гарагт гаргасан билээ. Дээрх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна. Нийслэлийн Засаг даргаас 25 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болохоор ирүүлсэн ч бусад аж ахуй нэгж нь хууль журмын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа төдийгүй голын ундарга, хамгаалалтын бүсэд ороогүй гэдэг үндэслэлээр цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Нөгөө талаас барилга, орон сууцны үйлдвэрлэлийг түүхий эдээр таслахгүйн тулд Туул голын дагуу ажиллаж буй элс хайрганы үйлдвэрүүдийг бүрмөсөн хаах боломжгүй юм байна

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.