Сараагийн тоглолт рекламны дундуур

2009/04/22
Share |
Сараагийн тоглолт рекламны дундуур

Соёлын төв өргөөг хар хувцастай залуусаар бүчүүлж, орсон гарсан болгоны бичиг баримтыг нэгд нэгэнгүй шалгаж сенссацилсан Зууны манлай дуучин Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтоороо фэнүүдээ гомдоов. “Төрсөн өдрийн аялгуу” тоглолтын реклам телевизийн дэлгэцээр бараг л секунд тутамд цацаж фэнүүдийнхээ тоглолт үзэхсэн гэх сэтгэлийг гижигдэж байсан ч рекламны тоглолт боллоо. 39 нас хүрч буй Сараагийн тоглолтын ихэнх хугацааг “Хаан” банк, “Эм Си Эс”, “Жи мобайл” зэрэг компаниудын реклам явж, үзэгчид рекламан дундуур тоглолт үзлээ. Тоглолтын нэгдүгээр хэсгээ Кармен дуурийн хэсгээс сэдэвчилсэн ч угийн хөдөлгөөний эвсэлгүй дуучин бүсгүйд муу дээр муухай, муухай дээр улцан нэмжээ. Гагцхүү фэнүүд нь хайртай дуучнаа гомдчихвий гэдгээс эмээж алга сулхан ташиж байлаа. Фэнүүд нь сэтгэлд хоногшсон дуунуудаа дуулна гэж битүүхэндээ горьдож байсан ч харамсалтай нь шинэ дуунууд энэ орой эгшиглэсэн. Тоглолтын үеэр зураг авах гэсэн фэнүүдийг нь хар хуцастай залуус гомдоож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Сараа хатуухан хандсан. Үзэгчид эхнээсээ “Төрсөн өдрийн аялгуу” тоглолтоос залхаж байгаа нь илт байлаа. Тухайлбал, “Камертон” хамтлагийн дуучин Ганаа, Халиуна нар тоглолт дуусгалгүй гарч одов. Харин Сараагаас илүү “Киви”, “Салхи”, дуучин Тайванбат нар үзэгчдийг хөглөв.

factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dafxkyjp , http://u.wn.com/p/434183985/ poznanstva_i_brak, http://u.wn.com/p/434173851/ Zvacite_med_u_sacu_obavezno, http://u.wn.com/p/434173593/ Blog_Vesne_Mihajlović,
IP:37.9.46.100  2018-12-14 17:21:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.