Монголын Консулын гадна байсан машин руу гал нээжээ

2009/04/22
Share |
Хүмүүс:
Монголын Консулын гадна байсан машин руу гал нээжээ

ОХУ-ын Эрхvv хот дахь Лапины гудамжинд байрлах Монгол Улсын Консулын газрын гадна байсан машин руу энэ сарын 20-ны өдөр зэвсэгт этгээдvvд халджээ. Хэрэг гарах vед Консулын гаднах талбайд цагаан өнгийн "Мерседес" машин зогсож байсан аж. Хар өнгөтэй, марк, дугаар нь тодорхойгvй машин унасан залуу "Мерседес" машин руу хэд хэдэн удаа гал нээсэн байна. Энэ vед гэмт этгээдvvд машиныхаа цонхоор толгойгоо гаргасан байсныг зарим эх сурвалж гэрчилж байгаа гэнэ.

Тухайн vед машин дотор хvн байгаагvй тул хохирол бага өнгөрчээ. Хэрэгтнvvдийг тус хотын цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Харин машины эзэн нь тогтоогджээ. Эрхvv хотын их сургуулийн оюутан бvсгvй машины эзэн байсан гэнэ. Одоогоор уг эмэгтэйн машин руу хэн буудсаныг тогтоож амжаагvй байна. Дашрамд дурьдахад, тухайн улсын газар нутагт оршин буй Элчин сайдын яам, Консулын газрын орчимд зөвшөөрөлгvй нэвтэрч, хууль бус vйлдэл хийсэн этгээдэд Венийн конвенцид заасны дагуу хариуцлага тооцдог байна.

Нийгмийн толь
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.