Яруу найрагч А.Эрдэнэ-Очир дуучин бүсгүйтэй дэр нэгтгэлээ

2009/04/22
Share |
Хүмүүс:
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир дуучин бүсгүйтэй дэр нэгтгэлээ

Монголын утга зохиолын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Ичинхорлоо, Бавуудорж, Мөнхцэцэг нарын шижигнэсэн залуус нэг нь А. Эрдэнэ-Очир. Олон сайхан уран бүтээлээ уншигч түмэндээ өргөн барьсан тэрээр өдгөө нас болоод уран бүтээлчийнхээ хувьд хад суусан. Хэдий нас, уран бүтээлийн хувьд олонд хүлээн зөвшөөрөгдсөн ч арван хуруу тэгш амьдралыг бурхан түүнд өгөхийг хүсээгүй бололтой. Учир нь тэрээр эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа гэнэ. Арван жилийн сурагч байхаасаа дотносон үеэрхэж, аав ээж болцгоосон эхнэрээсээ салж, дуучин бүсгүйтэй дэр нэгтгэсэн байна. Галзууртлаа дурлан шүлэг хүртэл зориулж явсан эхнэр, гурван хүүхдээ орхин Гэрэлсайхан гэх дуучин бүсүйтэй нэг гэрт орсон гэнэ. Дуурийн театрын дуучин бүсгүйг уншигчид “Зүүд жаргааж яваарай” дууг дуулдагаар нь мэдэх биз ээ. Хайрын шүлгийн мастер маань ийнхүү анхны хайраа болон гурван хүүхдээ орхин дуучин бүсгүйн гарын хоолыг идэхээр болжээ.

factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.