Хадгаламж банкны удирдлагууд солигдож, ажилчдаа халав

2009/04/22
Share |
Хүмүүс:
Хадгаламж банкны удирдлагууд солигдож, ажилчдаа халав Сүүлийн үед эдийн засгийн хямралаас болж эвгүйрхээд байгаа банкуудын асуудал дахин сөхөгдлөө. “Анод” банк салбар нэгжээ татан буулгаж, дээрээс нь ТУЗ-ийн гишүүн Н.Даваа хорих ангид хоригдож байгаа гээд “Анод” банкыг тойрсон шуугиан намжаагүй байхад “Хадгаламж банк”-ны удирдлагууд солигдож, ажилчдаа учир битүүлэгээр халсан мэдээ чих дэлсэв. 1996 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж төрийн өмчит цорын ганц банк нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2006 онд хувийн өмчит банк болсон бөгөөд “MD securities” компани 100 хувь хувьцаа эзэмших болсон. Гэтэл санхүүгийн хямрал нэрийн дор 180 гаруй ажилтныхаа 80 хүнийг цомхтголд оруулсан байна. Одоогоор “Хадгаламж банк”-ны шинэ хувьцаа эзэмшигчээр тодроод байгаа нууц ноёнтны нэр, албан тушаалыг ихэд нууцалж байгаа ч Монголын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг нэгэн компаний бүдүүн дарга авсан сурагтай. Удирдлагууд нь солигдохоор хуучин ажилчдаа халдаг батлагдаагүй “хууль” монголд энэ мэтчилэн байсаар... factnews.mn
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.