Монголын ураны ордыг Японы марубени гартаа оруулжээ

2009/04/22
Share |
Хүмүүс:
Монголын ураны ордыг Японы марубени гартаа оруулжээ

“Хан Pecypc”-ийнхан Японы Марубени корпорацитай Монгол дахь ураны орд газраа хамтран эзэмших эрхийн бичигт гарын үсэг зурсан тухай Азийн хэвлэлээр шуугиж байна. Марубени корпораци нь Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг сайжруулахаар ажиллаж байгаа бол “Хан”-ынхан нууц үндэслэл дор хэрэгцээт мэдээллээр Марубениг хангах юм.

Марубени корпорацийн Эрчим хүчний дивиз нь газрын тос, хий, ураны салбарт хөрөнгө оруулалт удаа дараа амжилттай хийсэн нөр их туршлагатай олон үндэстэн, улс орныг хамарсан худалдааны компани бөгөөд “Хан”-ы Монголын зүүн хойд зүг, Дорнод дахь ураны хөтөлбөрт хамтран ажиллахыг хүсч байгаа аж. Энэ бол Оросуудын ашиглаж байсан ураны ил уурхай юм.

“Хан”-ы ерөнхийлөгч болоод гүйцэтгэх захирал Мартин Кьюк “Марубени корпораци Дорнод дахь хөтөлбөрийг маань сонирхож байгаад бид их баяртай байна. Монголын уул уурхай дахь хөрөнгө оруулалтын орчинд Японы хөрөнгө оруулагчид маш эерэг нөлөө үзүүлнэ гэдэг эргэлзэхгүй байна” гэжээ. Дорнод дахь ураны хөтөлбөрийнхөө тухайд тэрбээр “Дэлхий дахинд үргэлжилсээр байгаа энэхүү санхүүгийн хямрал, нөлөөлж буй зээлийн уналт, урт хугацааны гүн хямралтай ийм үед “Хан Ресурс” ирэх хоёр жилийг өөрсдөдөө байгаа хангалттай бэлэн мөнгөний тусламжтайгаар даван туулах боломжтой нөхцөлд байна” гэв

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.