"Sweetymotion" Монголд тоглолт хийнэ

2009/04/23
Share |
Хүмүүс:

Монголдоо уран бүтээлээ туурвиж рок попын ертөнцөд цахиур хагалах гараагаа эхлэн тавьж байсан “Эмоушн” хамтлаг продюссер Чинбаагаа даган АНУ-ыг зориод удаж байна. Хэдийгээр эх  нутагтаа ид хийж бүтээх үедээ уран бүтээлээ зогсоож, холын орныг зорьсон ч шальтай нэрд гарч, байр сууриа одоо хэр нь олоогүй явна. Гэтэл нэмэр дээр нэрмээс гэгчээр “Эмоушн” гэсэн анхны нэрээ хүртэл алдаад удаж байна. Учир нь АНУ-ын алдартай “The Emotions” хамтлаг өөрийн нэрээ албан ёсоор өмчлөн авсан нь хамтлагийн охидод хүнд цохилт болсон аж. Уран бүтээлийн олз омог муутай хамтлагийнхаа өнөөгийн энэ байдлыг эртнээс мэдсэн экс гишүүн Солонго ч эх орондоо ирж хувийн амьдралдаа анхаарал хандуулах болсон. Шинэ нэр, шинэ өнгө төрхтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлэх болсон “Sweetymotion” хамтлаг удахгүй Монголдоо ирж тоглолтоо хийх сурагтай. Харин тэднийг удтал хүлээсэн фэнүүд нь хэрхэн хүлээж авах бол

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.