Нөхөд гэдэг мөнгөний дайсан

2009/04/23
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Нөхөд гэдэг мөнгөний дайсан

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг өнөө хэр нь хүмүүс “Нарантуул” олон улсын худалдааны төвийн босс гэдгээр нь мэддэг. Тангараг өргөхдөө Төрийн ордонд халамцуу орж ирж олны нүдийг бүлтийлгэсэн тэрээр “би олон хүнийг ажлын байраар хангасан” хэмээн сайрхдаг. Гэвч хүмүүс мань эрийг олныг ажлын байраар хангасан гэхээсээ илүүтэй ядарсан монголчуудаа өвөл, зун, өглөө, үдэшгүй цементэн дээр зогсоож эрүүл мэндээр нь “наадаж” байж хөлжсөн хуншгүй эр гэх нь бий. Хөрөнгөтэй, чадалтай хүмүүс олны анхаарлын төвд байдаг нь жам хойно. Мань эрийн гэр бүл, эргэн тойрных нь хүмүүсийн тухай итгэхэд бэрх ч элдэв хов, цуу яриа тасардаггүй. Харин мань эр хадгаламжиндаа асар их зоостой ч найз нөхдийн хувьд тун ядуухан нэгэн гэнэ. Тэгээд ч зуун төгрөгтэй байсан нь дээр. Зуун  найзаар ямар юмаа хийдэг юм бэ хэмээн хувийн үзэл бодлоо ил цагаан илэрхийлсэн түүнд дотны гэхээр найз нөхөд байдаггүй гэх юм билээ. Арга ч үгүй биз дээ. Нөхөд гэдэг мөнгөний дайсан гэсэн философитой эртэй нөхөрлөх гэж явдаг хүн хаа байхав дээ.

 

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hyqtmltvlkx NZK1Yzogiqzghwtdnq, [url=http://sznsqjoalqfx.com/] sznsqjoalqfx[/url], [link=http://xiirowyaqcps.com/ ]xiirowyaqcps[/link], http://yzoccbklxdse.com/
IP:31.184.238.145  2018-11-08 08:44:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.