У.Далайнтай Солонгост амьдардаг монголчуудын урмыг хугалжээ

2009/04/23
Share |
Хүмүүс:
У.Далайнтай Солонгост амьдардаг монголчуудын урмыг хугалжээ

Монголчууд ер нь их элэгсэг ард түмэн. Энэ байдал нь урлаг соёлынхонд илүү ихээр мэдэгддэг. Учир нь хамтлаг дуучид харьд суугаа монголчуудынхаа элгийг дэвтээж ая дууны мялаалга өгөхөөр хөлгийн жолоо залдаг. Яг энэ уламжлалын дагуу Монгол улсын гавьяат жүжигчин У.Далантай Солонгост суугаа монголчуудад тоглолтоо хийнэ гэсэн зар улс даяар тарж, Гавьяат жүжигчин тэр бүр ирээд байдаггүй болохоор элэг нэгтнүүд нь ч ажил амьдралаа зохицуулан танхим дүүрсэн юм байх. Дуучин “Хуртай зуны аялал”-аасаа эхлээд л олны хүртээл болсон дөрвөн ч дуугаа дуулж тэдний цөсийг ёстой дээд цэгт нь тултал хөөргөж аваад тайзны араар орж. Энэ хооронд нь тайз шашны сүм болон хувирч шашны сурталчилгаа яваад эхлэхэд хүмүүс бага зэрэг гайхсан гэдэг. Гэвч монгол хүний хүлээцтэй тэвчээртэй зангаар гавьяатаа хоолойгоо түр амрааж байгаа юм байлгүй, удахгүй дахин гарч ирэх байх хэмээн хүлээсэн ч гарч ирсэнгүй, шашны сурталчилгаа явсаар нэгэн үдшийг өнгөрөөжээ. Гавьяатын тоглолт үзнэ гэсэн сэтгэлийн хөөрөлтэй ирсэн элэг нэгтнүүд нь түүнд гомдон урам муутайхан гэрийн зүг явсан гэсэн шүү.

 

Улаанбаатар таймс

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.