Хэрэгсэхгvй хэргvvдэд нуугдсан улс төр

2009/04/23
Share |
Хүмүүс:
Хэрэгсэхгvй хэргvvдэд нуугдсан улс төр

XX зууны төгсгөлд Казиногийн хэргээр ял эдэлсэн УИХ-ын гурван гишvvнээс хойш парламентчид гэмт хэрэгт холбогдож, чих халууцуулалгvй овоо удсан гэж хэлж болно.  Харин 2004-2008 оны УИХ-д, тэр тусмаа Засгийн газрын экс гишvvдээс С.Отгонбаяр, Л.Гvндалай нар АТГ-т шалгагдаж, хуулийнхантай ороо-цолдоод байна. Саяхнаас Л.Гvндалай гишvvний хэргийг хэрэгсэхгvй болгож байгаа тухай мэдээлэл чих дэлсэх болов. Сураг сонсвол Л.Гvндалай “наадахаа болио” гээд хэлчихсэн чинь прокуророос саналаа татаад авчихлаа гэж хэвлэлд ярьсан байх юм. Мань эр өөрөө хуулийнхныг давж гарсан мундаг улстөрч болох гээд прокурорыг “дайрчихав” уу, эсвэл vнэхээр хэрэг хийгээгvй учраас саналаа татаж авав уу гэдгийн vнэн мөнийг иргэд мэдэх эрхтэй

УИХ-ын гишvvн хvн гэмт хэрэгт нэр холбогдоно  гэдэг тоглоом биш. Засаглалын тулгын гурван чулууны нэг Шvvх засаглал улс төрийн өшөө авалтын хэрэгсэл, нэр төрийг гутаах механизм болж хувирсны жишээ энэ гээд хэлчихэд хилсдэхгvй байх. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишvvн гэмт хэрэгт нэр холбогдсон, шалгагдаж байна, хэрэгсэхгvй болгожээ гэх мэдээлэл бодит утгаа алдан, vнэнээс зөрж, ялгаж салгахад бэрх болжээ.

Vнэхээр шоронд хоригдож эхэлбэл хэрэг хийчихжээ гэхээс биш тvvнээс наана аль байгууллагын хэнбугайн ч vгэнд итгэх арга алга. Ийм барьцгvй мэдээлэл, vйл ажиллагаа, тодорхой бус vйлдлvvдийн цаана иргэд сонгосон гишvvндээ, сайд нар-таа, улмаар хуулийнханд итгэх итгэл vнэмшил, төр иргэн хоорондын харилцан хvндэтгэл мөхөж байна. Хамгийн гол нь төрийн хууль, хуулийн байгууллагын нэр хvнд, vнэ цэнэ, vvрэг хариуцлага “их улс төр” гэгчийн дэргэд юу ч биш мэтээр ойлгогдож байгаа нь харамсалтай.

2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн АН, МАХН-аас нэр бvхий гишvvдээ ха-рилцан барьцаалж, АТГ-т шалгуулж, нэр төрийг нь шавар шавхайд хутгах нь гэсэн мэдээлэл тодорхой хvрээнд сонсогдсон нь анхаарал татаж байв. Гэвч хэрэг дээрээ АТГ тийм шалтгаанаар, тэдний хvссэнээр шалгана ч гэж юу байх вэ. Хамгийн гол нь хууль, хяналтын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаад байгаагийн нэг жишээ юм.

Нэгэнт сонгууль ард хоцорсон хойно нам тус бvрээс хэн, хэнийг золигт гаргахаар товлоод байсныг одоо дурдах нь илvvц биз. Гэтэл тэнд нэр нь цохогдоод явж бай-сан эрхмvvдийн зарим нь өнөөдөр сайд, УИХ-ын гишvvнээр дахин сонгогдож, э-свэл төрийн өндөр алба хашаад, зарим нь лаазаа өшиглөөд явж л байна. Улс төрийн хvрээнд “хатуу самар” гэгддэг хэнээс ч айлгvй vгээ хэлчихдэг нэгэн эрхмээс тэр талаар лавлахад “бие биедээ барьцаалагдах нь тодорхой учраас гар бариад л өнгөрсөн” гэж билээ. Анхнаасаа зориуд vvсгэх гэж байсан хэргийн хувьд тэр нь дээр ч vнэхээр хууль бус vйлдлийг нь мэдсээр байж харилцан барьцаалагдахаас эмээгээд гар барьж өнгөрөөд байдаг бол хэцvv л юм.

Ер нь гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд хаачдаг вэ? Ир-гэдийн сонорт хvрсэн хэргvvдийн тухайд одоогоос арав гаруй жилийн өмнө Казиногийн хэрэгт холбогдож байсан гурван гишvvн, мөн гишvvн биш боловч хамт шалгагдсан, шийтгэгдсэн хvмvvс улс төрөөс огтхон ч холдоогvй. Хэдийгээр сонгуульд нэрээ дэвшvvлж, улстөрд улайм цайм ороод ирдэггvй ч НИТХ-ын төлөө-лөгчөөс эхлээд зарим яам, агентлагт хурган даргын алба хаших нь энvvхэнд байгаа нь олны нvднээ илхэн байна.

Казиногийн хэрэгт УИХ-ын нэр бvхий гишvvд холбогдон дуулиан тарьсан тэр vеийг одоотой харьцуулахад “муу юманд сайн суралцаагvй” байж. Тиймдээ ч vг дуугvй хэргээ хvлээж, хэвлэлийнхэнд нvдээ ухуулчих шахам хэл амаа сугалуулаад шившгээ дэлгэж байсансан. Харин одоо бол гавьяа байгуулсан мэт сэтгvvлчдийг ширвэж, хэргийг өөртөө vvрснийхээ төлөө хамсаатнуудаасаа албан тушаал нэхэж авах, эсвэл хэргээ хvлээхгvй буцаж бухах гэхчлэн олон шинэ мэхтэй болоод байгаа нь ардчиллын буян ч гэхэд хаашаа юм бэ. Ямар ч байсан ард олны итгэл сэтгэлийг хөсөр хаясандаа гэмшсэн дvр зураг хэнээс нь ч харагдахгvй л байна.

Гадаадын зарим улс оронд гэмт хэрэг хийсэн нь нотлогдсон байтугай нэр хол-богдож, нэг удаа хэвлэлд бичигдэх төдийд их улс төрийн хаалгыг гаднаас нь хаа-хаас өөр аргагvй болдог. Төрийн байгууллагад ажиллахын тухайд бол бvр ч сана-хын хэрэггvй. Босго өндөртэй байдгийн хэрээр улстөрд шилдгvvд цуглардаг гэж vзэж, төрөө хvндэтгэдэг өнөөх итгэлцэл гэгч жинхэнэ утгаараа зvй тогтлоо олдог ажээ.

Манайд өнөөдөр парламентын зарим гишvvн хэрэгт холбогдож, мөрдөн байцаах газарт vзэгдэх, нэг тойрог нь эзэнгvй байх, нэр дэвшигчид нь маргаанаа тас-луулахаар өргөдөл барьж гvйх, хуулийнхан руу утсаар ярьж сvрдvvлэх, арга ядах-даа Дээд шvvх, Vндсэн хуулийн цэцэд өргөдөл шидээд, эцэстээ аврал эрэн хариу хvлээж бvлтэгнэх нь Монгол төрийн тvшээдийн эмгэнэлт дvр төрхийн наад захын жишээ юм.

Авлигатай тэмцэх газар хийгээд аль ч шатны хуулийн байгууллага бол нийгмийн хvнд суртал, цагаан захтнуудын авлигын хэрэг, аваа өгөөг чадвал зогсоох, ядвал багасгахын төлөө байгуулагдсанаас бус УИХ-ын экс болон эдvгээгийн гишvvдийн улс төрийн тоглоом, өс хонзонг захиалгаар гvйцэлдvvлэгч биш гэдгийг хууль тогтоогчдод л эхлээд ойлгуулах хэрэгтэй болоод байна.

Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.