Дүү амрагтай олны танил хосууд

2009/04/24
Share |
Дүү амрагтай олны танил хосууд


"X Тvц" хамтлагийн царайлаг бvсгvй Г.Нарансолонгыг "Харьд одсон бvсгvйн заяа" киногоор нь олон хvн мэднэ. Хошин урлагийн тайзнаа чамлахааргvй олон жил болж байгаа жvжигчин бvсгvй нэг охинтой. Анхны амьдрал нь бvтэлгvйтсэн ч тэрээр бас л ганц бие бvсгvйн жаргал зовлонг өөрийн биеэр мэдэрсэн билээ. Өнгөрсөн жилээс хамтлагийнхаа жvжигчин Тэмvvжинтэй нэр холбогдох болсон тэдний дурлал бас л насны зөрvvтэй. "Сарны нулимс","Ийм нэгэн дурлал" зэрэг киноны хэнхэг залуугийн дүрийг бүтээж, "Мобиком" компанийн сурталчилгаанд чадварлаг тоглосон "Boom town" хамтлагийн дуучин С.Тэмүүжин буюу Тэмкагтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг. Хэдийгээр нэг гэрт ороогүй байгаа ч Г.Нарансолонго охиндоо сайн эцэг болох үгүй нь харж байгаа гэсэн.


Японы мэргэжлийн сумо бөхөөр барилдаж, арал бяраа гайхуулж явсан Д.Батбаяр УИХ-ын гишүүн болж, тэр даруйдаа гэр бүлээ шинэчилээд авсан. Дуучин бүсгүйг ханиараа сонгосон энэ эрхмийн алхам бүр хүн бүхний сонирхолыг татах болсон гэхэд хилсдэхгүй. Удахгүй төрөх болоод хувцас нь хүртэл таарахгүй байгаа Баясгалан нөхрөөсөө найм дүү. Өнгөрсөн оны 11-дүгээр сард сүй тавин нэг гэрт орох болсон хосууд удахгүй хуримаа хийх аж. Тэр ч бүү хэл хайртай эхнэрээ 2012 оны УИХ-ын сонгуульд бэлдэж, татварыг нь төлж, 30 саяыг цацаж дуу бичлэгийн студи хүртэл авч өгсөн гэсэн


Алаг нvдэн Одноогийн амьдрал олны нvдэнд ил байдаг. Анхны хань нь "Загийн алим" киноны Ханбvргэдэйгээр олонд танигдсан жvжигчин Зоригт. Тэд нэг охинтой бөгөөд амьдралын эрхээр хоёр тийш болсноос хойш жvжигчин бvсгvй өдий хүртэл ганц бие явсан. Харин өнгөрсөн жилээс "X Тvц" хамтлагийнхаа жvжигчин Бархvvтэй нэр холбогдох болсон бөгөөд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна. Залуухан нөхөр нь гавьяатаас 14 насаар дvv бөгөөд охинтой нь нийлж байгаад халамж анхаарал тавьдаг гэсэн. Амьдралын хатууг олон жил ганцаараа үүрсэн гавьяат ийнхүү элэг бүтэн амьдарч, эр нөхрийн халамжинд умбаж явна.


Багаасаа буудлагын спортоор хичээллэж спортын амтыг мэдэрсэн гавьяат олон ч удаа эх орныхоо нэрийг дэлхийд дуурсаж, төрийн дууллаа эгшиглvvлсэн адтай бvсгvй. Арван жилийн сургуулиа төгсөөд ээж болсон гавьяатын анхны амьдрал тийм ч дардам байгаагүй. Удалгүй дасгалжуулагч Ч.Ундралбаттай нэг гэрт толгой холбох болсон ч мөн л хоёр тийш болсон. Үнэндээ дасгалжуулагч нөхрийнхөө хардалт тэднийг зам мөрөө хөөхөд нөлөөлсөн гэдэг. Гэхдээ гавьяат бүсгүй нэг их удалгүй гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай амьдрах болсон. Увс нутгийн унаган хүү гавьяатаас зургаа дүү.


НVБ-ын хvvхдийн сангийн элч дуучин Ариунаа, тvvний нөхөр Буяндорж хоёрын хайр дурлал тухайн vедээ сонины хуудас болгонд шуугиан тариад авсан. Болгарын хөгжмийн сургуулийг дvvргэсэн дуучин бvсгvй амьдралынхаа ханиар гэр бvлтэй хvнийг сонгосон олны дургүйг хүргээд зогсохгүй, хүүхэдийн асран халамжлагчаар нь тодорсон. Тухайн үедээ гавьяат хvvгийн ээжийг орлох гэж бишгvйд ээ тэвдэж гүйсэн гэдэг. Хайр сэтгэлтэй хосууд удалгүй нэг гэрт орж, хөл хvндтэй эхнэртээ шинэ байраар сюрприз барьж, ёс төртэйхэн бэр буулгасан Буяндорж гавьяатаас зургаа дүү.


"Амьдралаа би чамд хайртай", “Дэлтэй шувуу” зэрэг дуугаараа сонсогчдын сэтгэл зvрхэнд хоногшсон дуучин МУГЖ Бvрнээбаяр арван жилийн охин байхын дуулах дуртай байж. Хилийн цэргийн ансамбльд дагалдан дуучнаар орж, урлагийн бас цэргийн чанга хатууг анзааран зүтгэсний эцэст тэрээр МУГЖ цол авсан. Өдгөө гурван хүүхдийн ээж болсон тэрээр хоёр дахь ханиа 20 насаар дүү залууг сонгосон. Өдгөө найман жилийг ардаа үлдсэн хосууд нам гүм амьдрахаар шийдсэн гэсэн.


1992 оны цүнхтэй мисээр тодорсон Ч.Чулуун-Эрдэнэ анхны ханиа Барселоны олимпийн хүрэл медальт, боксчин Н.Баярсайханыг сонгосон. Арван жилийн дүрэмт хувцастайгаа айлын эхнэр болж хоёр ч хүүгийн ээж болсон тэрээр гавьяатаас 11 насаар дүү байсан. Хоёр хvvхдээ нөхөртөө орхиод нуруугаа харуулан гэрээсээ гарсан мисс бvсгvй өдгөө Хөвсгөл нутгийн шүүгч залуугийн цайг чанаж, өрхийг нь татаж буй.


Уран бүтээлээс илүүтэй хувийн амьдралдаа анхаарч “Киви” хамтлагаас гарсан Халиунаа Хүмүүнлэгийн элч гэгддэг О.Анхааг нөхөрөө болгоод удаж буй. Тэд  өдгөө нэг хөвгүүнтэй бөгөөд дахин бүл нэмэх бодолтой байгаа гэдгээ олонд зарласан удаа ч бий.  Хүмүүнлэгийн элч дуучин залуу Халиунаагаас хэд ах. Хэдэн оймс илүү илээсэн болохоор хүүхдээ тас нууж дуучин бүсгүйтэй гэр бүл болсон ч булавч бултай гэдгээр хэдийнээ ил болсон.

Factnews.mn 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.