Буриадын бөхчүүд эв хав муутай харагдсан шүү

2009/04/24
Share |
Хүмүүс:
Буриадын бөхчүүд эв хав муутай харагдсан шүү

Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбоо, “Хөх сүлд соёл” сангаас хамтран зохион байгуулж байгаа Туургатны наадам өчигдөр дөрөв дэх удаагаа албан ёсоор сэтгүүлчидтэй уулзав. Уг хурал өмнөхөөсөө арай онцлог байсан. Учир нь гадаадаас оролцож байгаа бөхчүүдийн ахлагч нар цугласан юм. Энэ удаагийн барилдааныг 15 минутаар барилдуулах бөгөөд шахааны барьцыг бариулахгүй байхаар тогтжээ. Хурлын үеэр Өвөрмонголын өөртөө засах орны багийн ахлагч Цагаанзаантай уулзсан юм.

Танай бөхчүүд хэзээ ирсэн бэ?
Бид ирээд гурав хонож байна. Монголд ирсэн чинь үнэхээр сайхан байна шүү. Сэтгэл их хөдөллөө.

40-өөд хүний бүрэлдэхүүнтэй ирсэн гэв үү?
Үгүй ээ. Зөвхөн оролцох бөхчүүд нь 40 байхгүй юу. Түүнээс биш албаны хүмүүсээ оруулбал үүнээс арай олон. Уг нь манай аваргуудаас өөр олон хүн ирэх байсан. Гэвч мал төллөөд яах ч аргагүй ирж чадсангүй. Бас бүх хятадын бөхийн тэмцээн ч давхцаж байгаа.

Өвөрмонголдоо ямар амжилт гаргаж байсан юм бол, танай бөхчүүд?
Бөхийн хүчит аваргуудаас гэхэд л арван хүн ирсэн. Бүх хятадын 19 удаагийн их аварга Төмөр тэргүүтэй бөхчүүд бий. Манайхан энэ барилдаанд их амжилт гаргана гэж бодож байгаа шүү.

Мал төллөөд гэж та хэллээ. Энэ нь тийм чухал юм уу?
Тэгэлгүй яахав. Бидний амьдралын гол эх үүсвэр шүү дээ. Тиймээс бид мал төллөх цагаар ямар нэгэн тэмцээн уралдаан зохиодоггүй юм.

Монгол үндэсний бөхийн өмсгөлд дасч өгөхгүй хэцүү байгаа сурагтай байсан гайгүй юу?
Гайгүй ээ. Зарим нэг нь гутландаа дасч өгөхгүй байгаа бололтой. Тийм болохоор өөрсдийнхөө гутлыг өмсөнө байх.

Барилдааныхаа дүрэм, журамтай танилцсан биз дээ?
Тэгэлгүй яахав. Хамгийн түрүүнд танилцсан зүйл нь тэр. Ам авах бус сугалаагаар барилдах нь хамгийн оновчтой арга байсан. Тиймээс зохион байгуулагчид энэ хувилбарыг сонгосон нь сайн хэрэг. Бид ямар ч бөхтэй таарч барилдаж мэднэ.

Та монголд өмнө нь ирж байв уу?
Тийм ээ. Би хоёр дахь удаагаа ар монголын сайхан нутагт хөл тавьж байна. Гал тэрэгнээс буунгуут л сайхан уур амьсгал угтаж байгаа юм чинь.

Монголоос гадна бусад орнуудын бөхчүүдийн барилдааныг судалж амжсан байх?
Монголын бөхчүүдийн барилдааныг сайн мэднэ. Харин Тувагийн бөхчүүд тун эвлэгхэн барилддаг болохыг бэлтгэлийн үеэр харлаа. Халимагаас оролцох бөхчүүд сүүлдэж ирээд хараахан бэлтгэл хийж амжаагүй байгаа болохоор мэдэхгүй юм. Буриадууд харин яах бол. Их л эв хав муутай харагдсан шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ãåðîèí çàêëàäêà ìîñêâå диацетиР»Ð¼Ð¾Ñ€Ñ„Ð¸Ð½ цена купить Бутик СестрорРµÑ†Ðº лигалайР·ÐµÑ€ форум Купить КристалР»Ñ‹ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Иркутск Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия амфетамР¸Ð½Ð° фото ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Усть-кат
IP:188.72.126.42  2018-01-11 19:37:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.