"Түгжилдүүлсэн" Э.Бат-Үүл одоо Элбэгээг "Түгжилдэнэ"

2009/04/27
Share |

Манай улс төрийн хүрээнд “түгжилдэх” гэдэг үг ихэд дэлгэрлээ. Энэ үгийг моодонд оруулсан хүн нь Э.Бат-Үүл. Учир нь АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гэж жинхэнэ еөрсдийнхөө хэн нь хэн бэ гэдгийг харуулах шиг боллоо.

Хэдийгээр нэр дэвшигч нь тодроод сурталчилгаагаа хийгээд явж байгаа ч уг хүнийх нь талаар хэдэн үг хэлмээр санагдаад байиа. Учир нь түүний гаргасан увайгүй авираа аашийнх нь тухай иргэд бус намын нөхдүүд нь яриад байгаа болохоор хөндсөн юм. Ц.Элбэгдоржид хэрхэн хулхмдуудан “түгжилдүүлснээ” Э.Бат-Үүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод илэрхийлеэн билээ. Хулхидуулснаа мэдэнгүүт боож үхэх нь холгүй болж бархирмаар еанагжан гэж байгаа. Бархирах ч багадах нь аргагүй л дээ. Хэдий тийм ч эр хүний тангараг гаргаж хулхидсан хүнээ дэмжиж оролцоно хэмээн мэдэгдсэн. Гэхдээ нэрэн дээрээ тэгж, ингэж буй ч нидэр дээрээ юу л бол гэсэн асуулт гарч ирнэ. Э.Бат-Үүл цайлган байж бурхан багш шиг бүгдийг өршөөж болох л доо. Ямар ч байсан намынхаа Их хурал дээр нэг гараа нөгөө гараараа барьж тэвчсэн билээ, Хэрэв Үүл нүүж, цахилгаан бадарсан бол Ц.Элбэгдорж сурталч ил гаа хийхийн ч хэрэггүй нуул шившигтэйгээр бууж өгөх байдалд орох байлаа. Хэдий намын Их хурал дээр тэвчээд өнгөрсөн ч маргааш нь хзвлэлд “түгжилдүүлсэн” талаараа “Бархирмаар санагдсан” хором” гэсэн үнэнийг өгүүлсэн нийтлэл гарган олныг шуугиулаад авсан.

1989 оноос өдийг хүртэл зүү битгий хэл сахлын хутга орох завсар зайгүй итгэж нөхөрлөж явсан нөхөр нь араас нь хутгалчихаар ямар л олигтой байв гэждээ. Энэ ч гэнэтийн биш хуучны, гэм биш зан болсон явдал л даа. 2005 оны Ерөнхийлөгчийн   сонгуульд  нэр дэвшин өрсөлдсөн М.Энхсайхан ч дээрхийн горыг амсаад үзчихсэн хүний нэг. Өнгөрсөн хорин жилд үзэж, халуун чулуу долоохоороо нэг болсон байж хаширдаггүй цагаан толгой вэ, энэ Үүл гэх хүн захаас аван байна даа. Гэвч бүх зүйл буруу замаар замнаад болоод өнгөрсөн ч буриад, хөвүүний цус буцалж байгаа гэдэг нь хэнд ч тодорхой. Тиймдээ ч мань хүн нийтлэл бичин булай явдлыг илчилсэн биз ээ. Одоо харин байдал цаашаа хэрхэн үргэлжлэх нь гэдэг нь соиирхолтой байиа. Сонирхолтой гээд байх юмгүй сонгууль дуустал “түгжилдэх” нь ойлгомжтой. АН-ын лидерүүдийн дунд эв эвдрэлцсэн тул Ц.Элбэгдорж намаасаа хүчтэй, үнэнч дэмжлэг авч чадахгүй байна. Хэдий хулхидуулсан ч гэлээ Э.Бат-Үүл нам дотор нөлөөтэй бөгөөд ялангуяа эгэл жирийн гишүүдээсээ асар их дэмжлэг авч чаддаг билээ. Эдгээр масс Элбэгээд шүүмжгүй болсон нь тодорхой агаад хөдөө орон нутагт очиход урдаас нь Үүлийг хэрхэн “түгжилдсэн” талаар нь асууж дургүйг нь хүргэх болсон аж. Үүл намаа бодоод ялаасай гэж буй боловч үнэн чанартаа Элбэгээг дэмжсэн зүйл огт байхгүй билээ. Үнэнхүү чин сэтгэлээсээ дэмжих байсан бол юу гэж хэвлэлээр зарлаад эхлэх вэ дээ, Нэгэнтээ Баабар “АН оршуулагдлаа, гүн эмгэнэл илэрхийлье” гэж бичиж байсан ньтухайн үедээ хэтрүүлэгтэй сонсогдож байсан ч бас үнэнийг хэлчихсэн байжээ. Энэ эмгэнэлт явдалд хүргэх замыг Элбэгээ Үүл хоёр засчих шиг боллоо доо. Үүл ч тийм энхийн цагаан тагтаа шиг амьтан биш л дээ, гэхдээ нөгөөдөхөө бодвол арай шударга юм даа,

Хэрэв Г.Батхүү намын ҮЗХ дээр нэрээ татаагүй бол
Их хурлаар хэлэлцүүлсэн бол байдал арай өөрөөр  эргэх байсан гэдэг. Гэгэл мань хүн Элбэгээгийн хошгироонд орон нэрээ татаж нохойтсон бололтой. Үүлйин бичсэнээс “арай ичих нүүртэй нь булан тойрч зугтсан” гэсэн нь Г.Батхүү байсан аж. Халхын тэргүүн баячуудын нэг тэрээр одоо сонгуулийн сурталчилгаанд мөнгө цацаж байгаа байлгүй. Олигархууд хэзээ ч ашиггүй зүйлд мөнгө хаяна гэж байдаггүй. Бодвол Элбэгээгээ ялна гэж бодсон байх л даа. Харамсалтай нь сайхан мөрөөдлийг нь Үүл будаа болгоод хаячихлаа, Дахиад ч нэрмэх нь тодорхой болов уу. Харин хэзээ, яаж, хэрхэн “түгжилдэх” нь нууц байх нь ойлгомжтой. Уг нь Үүл намаасаа гарч ирвэл шударга сайхан өрсөлдье гэж бодож байсан гэдэг, Түүнд боломж олгосон бол арай л Элбэгээ шиг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авангуутаа хар сурталчилгаа хийгээд эхдэхгүй байсан болов уу. Их үйлсийн төлөө зүтгэж байгаа хэн ч гэсэн зам мөреө хараар гаргаж эхлэхээр яаж ч өедтэй байх вэ дуу. Тиймдээ ч одоо өөрөө “түгжилдүүлээд” хэцүүхэн
байдал дор сурталчилгаа хийж явна

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.