Хүмүүс: |
“Хувьсал” продакшнаас урлагийн гараагаа тавьцгаасан залуус “A capella” нэртэй хамтлаг байгуулан өрх тусгаарласан. Харин уран бүтээлийн хямрал дайрсан залууст кино уран бүтээлчид санал тавьснаар тэд хамтлагаар болон ганц нэгээрээ кинонд хүч үзэх болсон. Дэлгэцнээ гараад удаагүй ч үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Гоёлын даашинз” кинонд хамтлагийн гишүүн, жүжигчин Д.Одбаяр, топ Пүрэвсүрэнтэй гол дүрийн амрагууд болж тоглосноор хэл амны бай болсон. Гэтэл бүтэн сарын турш топын дэргэд наалдсан жүжигчин Одбаяр эхнэр хүүхдээ Пүрэвсүрэнгээр сольжээ. Оюутан байхаасаа л хайр сэтгэлийн холбоотой гэж хэвлэлийн шар хуудаснаа бичигддэг хосууд киноны ачаар ил болжээ. Тэр ч бүү хэл киноныхоо нээлтийн дараа гадаад руу айлчлаад ирсэн топыг онгоцны буудал дээр тосон авч байгаа харагдсан. Харин хамтлагийн гишүүн Э.Мөнхтөр ирэх сарын найманд нээлтээ хийх "Төрийн дайсан" нэртэй кинонд тагнуулчийн дүр бүтээж байгаа гэсэн.
Factnews.mn