"Бороо гоулд" нэг куб метр усыг зургаан төгрөгөөр авч ашиглаж байна

2009/04/27
Share |
Хүмүүс:

Зvvн аймгуудын хувьд нэлэнхvйдээ байгаль орчин доройтож, газар нутгийн дийлэнх хэсэг цөлжилтөд автан, усны нөөц сvvлийн жилvvдэд бараг гурав дахин хомсдоод байна. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахгvй бол байдал улам хvндэрч байгаа аж. Байгаль орчны хуулиудад энэ талаар ховорхон тусгагдсан төдийгvй зарим зvйл нь цаг vеэсээ хоцорчээ. Тиймээс байгаль орчны багц хуульд шинэчлэлт хийхээр БОАЖЯ-наас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуулиудын шинэчлэлд байгаль орчныг хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоог хуульчлах, байгалийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах хариуцлага, нөхөн төлбөрийг нэмэгдvvлэх зэрэг нэлээд олон асуудал тусгагдах аж. Хуулийн шинэчлэлийн хvрээнд ус ашигласны төлбөрийг ч нэмэхээр төлөвлөж байна. "Бороо гоулд" зэрэг тогтвортой байдлын гэрээ байгуулсан уул уурхайн компаниуд нэг куб метр усыг зургаан төгрөгөөр авч ашиглан олборлолт явуулж байгаа аж. Цэвэр усныхаа нөөцийг ийм бага төлбөрөөр ашиглуулж байгааг өөрчилж гvний усыг 600, гадаргын усыг 300 төгрөг болгохоор БОАЖЯ-наас Сангийн яаманд санал хvргvvлээд байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг удахгvй гаргах аж. Харин иргэдийн хэрэглээний усны төлбөрийг нэмэхгvй юм байна

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.