"Хадгаламж" банк vр ашиггvй зардлаа хэмнэхээр олон ажилтнаа "гудамжинд гаргав"

2009/04/27
Share |
Хүмүүс:

"Хадгаламж" банк vр ашиггvй зардлаа хэмнэхээр олон ажилтнаа "гудамжинд гаргав". Төвдөө ажиллаж байсан ажилтны 50 гаруй хувь буюу 70 орчим хvнийг өнгөрсөн долоо хоногт цомхотгожээ. Vvгээр ч зогсохгvй банкны тооцооны төвийг цөөлөх, ажилтнаа цомхотгох ажил энэ долоо хоногт ч vргэлжлэх нь. "Хадгаламж" банк нийслэлд 42, орон нутагт 10 гаруй тооцооны төвтэй. Энэ тооцооны төвийн заримыг нь нэгтгэж, татан буулгах аж. Өөрөөр хэлбэл, банкны нэг тооцооны төвд л гэхэд 6-10 хvн ажилладаг. Нэг төвийг татан буулгахад л энэ тооны хvн ажилгvй болно гэсэн vг. "Хадгаламж" банк оросуудын мэдлээс гарч, бельгичvvдийн мэдэлд шилжсэнээр өнгөрсөн долоо хоногт дээрх эх захгvй, халаа сэлгээ эхэлсэн гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ солигдож, гvйцэтгэх захирлаар Бельгийн иргэн Жоел Каше томилогдсон байгаа. Тэрээр өмнө нь "Капитрон" банкинд ажиллаж байсан нэгэн аж. Захирлын ажлаа хvлээж авсан даруйдаа банкны тэргvvн дэд захирал Ц.Мөнхбат болон бусад удирдах ажилтнуудыг ажлаас нь халжээ. Халагдсан ажилтны зарим нь чухам юунаас болж, ажлаа өгч байгаагаа ч ойлгохгvй байна хэмээн ярьж байв. Өнгөрсөн баасан гаригт "Хадгаламж" банкинд очиж, удирдлага солигдсон, олон хvн ажлаа хvлээлгэж өгсөн учрыг лавлах гэсэн боловч хариу өгөх хvн олдсонгvй. Банкны ажилтнуудын ярьснаар "Шинэ удирдлага vр ашиггvй зардал хэмнэх гэж байгаа гэсэн тайлбар хэлж хvмvvсийг ажлаас нь халсан. Бидэнд мэдэх зvйл алга. Бусад тооцооны төвийн ажилтнуудыг ч халж, цөөлнө гэж байсан" гэв.

Эдийн засгийн хямралд хамгийн тvрvvнд өртөж, vйл ажиллагаа нь доголдох байгууллага бол банк. Гэвч бид л мэдэхгvй байгаа болохоос ингэж ажилтнаа олноор нь халж байгаад өөр шалтгаан бас байгаа болов уу гэж ярих хvн ч байна. Тvvнчлэн энэ эгзэгтэй vед Монголбанкныхан бас дуугарахгvй байгаа нь хадгаламж эзэмшигч, харилцагчдыг нь тайван суухад нөлөөлж буй бололтой. Өөрөөр хэлбэл, банкын ажилчдын хэлснээр Монголбанк байгууллагын дотоод ажилд оролцохгvй гэсэн хариу өгсөн аж.

Одоогоос хоёр жилийн өмнө "Хадгаламж" банкнаас 14.2 тэрбум төгрөг дутсан. Энэ мөнгөөр банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн бусадтай бvлэглэн казино тоглож, vрэн таран хийсэн нь шvvхээр тогтоогдсон. Шvvхээс Ц.Чимэдцэрэнд банкинд учруулсан хохирлыг Төрийн өмчийн хороонд төлж, 10 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлvvлэх шийдвэр гаргасан. Гэвч дээрх мөнгө одоо болтол төлөгдөөгvй тухай байгаа. Тиймээс "Хадгаламж" банкны удирдлага солигдох шалтгаан vvнтэй холбоотой байж ч магадгvй гэнэ. Ямартай ч "Анод" банкны асуудал намжаагvй байхад банк тойрсон дараагийн асуудал гарч ирэх нь энэ. "Хадгаламж" банкны "vр ашиггvй зардал хэмнэх" гэсэн халхавчаар олон ажилтан нь лааз өшиглөж, ажилгvйдлийн тоо нэмэгдэх нь

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.