Сэлбэ гол цусаар урсч байна

2009/04/27
Share |
Хүмүүс:
Сэлбэ гол цусаар урсч байна

Монголчууд бид эрт үеэс эхлэн голын усанд бохир оруулахыг цээрлэдэг ард түмэн билээ. Гэтэл өнөө цагт энэ ёс устан алга болж, хот тэр аяараа хогны үүр уурхай болоод байгаа. Урсгал нь татарсан голууд гашуудалтайгаар арай ядан урссан болж, тасалдаж ширгэсэн хайрга нь хог новшид дарагдах болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

Тэгвэл энэ бүхэн бага зүйл болжээ гэмээр байна. Учир нь дуунд хүртэл мөнхөрсөн Сэлбэ голын маань эрэг орчим өнөөдөр цустай хөвөн бинт, төрсөн эмэгтэйн эхэс, үзлэгийн бээлийгээр дүүрэх шахаж. Мэс ажилбарын дараа шууд устгалд орох ёстой эдгээр хаягдлыг Сэлбэ голын эргээр нэг хөглөрүүлж хаясан байхыг нь харахад сэтгэл өвдмөөр, эмгэнэлтэй байсныг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.

Монголчууд бид өвөг дээдсээсээ өвлөгдөн ирсэн олон сайхан заншлаа таягдан хаяад удсанаас хогийг хүртэл тоохоо байж. Үүний баримт нь цустай бинт, төрсөн эмэгтэйн эхэс, тариур, бээлийг “зүгээр л хог” гэх нүдээр хардаг болж, тоохоо байснаас тэр юм. Тэр бүү хэл цус нөжийг голд орсон байхыг харж байсан ч тоохоо больжээ гэхэд болно байх.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгаар урсан гарах Сэлбэ голын хөвөөг эмэгтэйчүүдийн гэх хаягтай хориод эмнэлэг даган байрлах аж. Тийм болохоор ч тэр үү хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол голын хөвөөгөөр дүүрэн эмнэлгийн хог байв. Тиймээс арай ч улсын эмнэлэг хогоо ингэж хаяхгүй дээ хэмээн хувийн эмнэлгийг хамгийн түрүүнд хардаж хамгийн ойрхон байрласан “Гурван оюу эрдэнэ” эмэгтэйчүүдийн эмнэлгийг зорьсон.

Тус эмнэлгийн эмч сувилагч нар Сэлбэ голын эрэг дээр хаягдсан эдгээр хогийг “Нэгдүгээр төрөхийн хог” хэмээн батлав. Мөн хувийн эмнэлгүүд Нэгдүгээр төрөхийн зууханд хогоо шатаах гэрээ хийдэг гэнэ. Ийнхүү хувийн биш улсын эмнэлгийн хог гэдэг нь тодорхой болсон учир бид тус эмнэлгийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч бидэнд тайлбар өгөх хүн олдсонгүй.

Харин нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эмч, “Энэ хаягдал өнгөрсөн баасан гарагт хаягдсан байсан. Нэгдүгээр төрөхийн менежер хэлэхдээ “Манай хог мөн байна” гэж байсан. Хагалгааны дараа гарсан шарик, хагалгаанд хэрэглэгддэг зүйлүүд нь кодоороо таарсан юм билээ. Хагалгаа хийх үед авсан багаж хэрэгслийн уутыг буцааж өгч тооцоо хийдэг учраас код нь таардаг юм.

Тэгээд ч эндхийн СӨХ юу хийж байдаг юм. Ийм хог хэд хонолоо” гэж ярьж байсан. Эмнэлгийн менежер ч гэсэн хогоо авахуулах юмсан гэж байсан. Салхинд хийсээд тараад дууссан юм шиг байна лээ. Уг нь хог хаях том цэгтэй, шатаадаг газартай юм чинь ингэж ил задгай хаяхгүй. Харин шатаах гээд тавьсан байхад нь тэнэмэл хүмүүс аваад тараагаад хаячихсан байх. Түүнээс эмнэлгийн хаягдал хаа хамаагүй газар хаягдах учиргүй” гэсэн.

Ингэснээр ямартай ч голын эрэг бүрхсэн хог эмнэлгийнх болох нь тодорхой болж, хаясан эзэн нь тодорхойгүй үлдэв. Голын хөвөөгөөр хаясан тэдгээр цус нөжтэй хаягдал голд ороогүй гэх баталгаа байхгүй. Гэтэл Сэлбэ голын хөвөө даган амьдардаг орон гэргүй тэнэмэл иргэд голын уснаас авч, хоол хүнсээ хийж байхтай нь таарсан.

Тэнэмэл ч гэлээ эдгээр хүмүүс бохир цусаар бузартсан ус ууж байгааг харахад гутармаар. Мөн нөгөө талаар Сэлбэ голоор дамжин Туул гол руу бузар, бохир нүүрлэсэн ус цутгаж байгаа нь дэндүү харамсалтай. Элдэв янзын химийн бодис, бохирт өнгөө алдаж, жилээс жилд ширгэж, хайргашсан Туул, Сэлбэ голоо хамгаалах цаг хэдийнээ болжээ, нийслэлчүүдээ

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ujpyrfbu , http://kingcameranfoundation.n ing.com/profiles/blogs/312 kody_neispravnostei_na_mersede s_sprinter_312d, http://escandalo.ning.com/prof iles/blogs/nszt-w62g-language- change Nszt-w62g_language_change, http://vivafengshui.ning.com/p rofiles/blogs/cfa-level-1-qban k-free-download Cfa_level_1_qbank_free_downloa d,
IP:185.89.101.31  2018-12-14 07:23:59
Rpvtpiug , https://prephemaran.bandcamp.c om/album/ethiopian-dating-site -in-canada ethiopian_dating_site_in_canad a, https://lyoflexnisrenn.bandcam p.com/album/pda-acronym-slang pda_acronym_slang, https://akitinprun.bandcamp.co m/album/denmark-matches-2018 denmark_matches_2018,
IP:37.9.47.190  2018-12-15 15:29:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.