УИХ-ын гишүүдийн эхнэр хаана, юу хийдэг вэ?

2009/04/28
Share |
УИХ-ын гишүүдийн эхнэр хаана, юу хийдэг вэ?

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гэргий Ж.Долгормаа
Эмч мэргэжилтэй түүнийг хэн ч харсан даруу төлөв гэж хэлэх  байх. Нам гүмхэн атлаа хатуу байр суурийг нь илэрхийлэх энэ бүсгүй хэний ч дутагталтай талыг  улаан нүүрэн дээр  нь хэлдэг  шудрага нэгэн гэнэ. Тэрээр өдгөө НИТХ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажилладаг. Тэрээр төрийн түшээдийн арын албаны хатагтай нарын уулзалтын үеэр “сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болбол эмэгтэйчvvдийн квотыг хассан өмнөх алдаагаа давтахгvй, дахин тусгах талаар бодолцооч гэж  нөхөртөө ч хэлсэн” тухайгаа хэлээд авсан.

УИХ-ын гишүүн М.Энхболдын гэргий Ж.Туяацэцэг
Улсын үйлдвэрийн газрын эдийн засагчаас ажлын гараагаа эхэлсэн УИХ-ын гишүүн М.Энхболдын гэргийг Ж.Туяацэцэг гэдэг. Тэрээр Москвагийн Хүнсний технологийн дээд сургуульд хүнсний машины инженер мэргэжлээр төгссөн. Өдгөө тэрээр  ШУТИС-ийн Хvнс, биотехнологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга хийдэг бөгөөд уг сургуульдаа 15 дахь жилдээ багшилж байна. 2008 оны дөрөвдүгээр сард “Зарим сортын буудай, гурилын чанарын харьцуулсан судалгаа” сэдэвээр эрдмийн зэрэг горилж доктор цол хүртсэн ажээ.

УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн гэргийн Тунгалаг
Гишүүдийн эхнэр дундаас хамгийн дэгжин бүсгүйгээр тодорсон  УИХ-ын дэд дарга Батхүүгийн гэргий Т.Тунгалаг. Тэрээр өдгөө “Шунхлай” группийг удирдан яваа сайхан  бүсгүйчүүдийн нэг. Тэр амьдралдаа цорын ганц удаа буюу өнгөрсөн гуравдугаар сард төрийн ордонд хөл тавьж үзсэн гэдэг. Эр нөхрийнхөө ажлыг мэдэлцэх шахдаг хүүхнүүдийн дэргэд өнгөтэй ч мөнгөтэй ч басхүү ухаалаг эмэгтэй хэмээн хүмүүс түүнд ам сайтай байдаг. Төр түшилцэн яваа нөхрөө ар гэрийн ажилд хуруу ч хүргэлгүй бүхнийг  өөрөө хийдэг түүнийг УИХ-ын дэд дарга маань л мөнгөөр аргалдаг гэсэн. Учир нь ажил ихтэй байгаагаараа шалтаглан бэлэг сонгож өгөлгүй “өөрөө сонгоод аваарай” гээд мөнгө өгчихдөг ажээ. Тэднийх  өдгөө гурван хүүхэдтэй.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гэргий Долгорсүрэн
Ховд аймгийн Дарви сумын уугуул энэ эмэгтэй, их хурлын даргын гэргий болоод өдгөө 42 жил болж байна. Арван хүүхэдтэй айлын хоёр дахь охин тэрээр бага байхын л урлагт хайртай байсан гэдэг. Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 12 жил жүжигчнээр ажилласан тэрээр саяхан “Хүн та” ном, “Хуураа заллаа” нэртэй дууны цомгоо гаргаад амжжээ. Их хурлын дарга залуу байхын л цагийг ягштал барьж, төрийн ажлын төлөө гэр, үр хүүхдээ умартан төрийн алба хийдэг байж. Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн  ангид орлогч даргаар очсон Д.Дэмбэрэл анх Долгорсүрэнтэй оросын “Жулбарс” киног үзэж яваад танилцсан түүхтэй. Хэр барагтай л бол дуугардаггүй, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл жил гаруйн  дараа гэрлэх саналаа тавьсан гэдэг. Хоёр хуудас цагаан цаасан  дээр жаргал, зовлонгоо хувцаалцаж хамтдаа амьдрах санал бичсэн захиаг хүлээн  авсан Долгорсүрэн уншаад уйлж байсан гэдэг. Гурван хүү, нэг охины ээж аав болцгоосон тэд монголын аз жаргалтай гэр бүлийн тоонд зүй ёсоор ордог.

УИХ-ын гишүүн Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа
УИХ-ын гишүүн Сү.Батболдын гэргий 40 мянгатын унаган охин. Өдгөө “Алтай трейд” компанийг толгойлон яваа. Бидний мэдэхээр “Чингис” зочид буудал болон “Скай” их дэлгүүр. Төр түшилцэн яваа эрхмийн ар талыг найдвартай гүйцэтгэдэг  түүнийг хүмүүс сайн зөвлөгч, түшиг  тулгуур хэмээн үнэлдэг. Бага байхын балетчин болно гэж мөрөөдөж байсан ч түүний бага нас 40 мянгатад өнгөрсөн. Харамсалтай ч Отгонтуяа бүсгүйд урлагийн хүн болох хувь дутсан гэдэг. Амьдралын эрхээр бизнесийн салбарт хүч сорих болсон тэрээр өдгөө таван сайхан хүүхдийн ээж. Хайртай эхнэрээ амаржих болгонд  хажууд нь байж чаддаг гишүүний хувьд хүүхэд бурханы илгээсэн хайр хишиг юм.

УИХ -ын гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгаль
Төрийн түшээдийн арын албыг найдвартай хамгаалж байдаг хатагтай, төрийн түшээдийн хатагтай  нарын уулзалтаар хамгийн сайхан биетэй эмэгтэйгээр тодорсон Байгаль бүсгүй нэгэн үе загварын тайзыг чимсэн топ модель билээ. Тэр бүү хэл
Ай миний амьдын шүтээн
Алаг зүрхний дээдийн шүтээн...хэмээн дуучин Д.Оюунтүлхүүрийн дуулсан “Шүтээн” кинонд тэрээр дүрээ мөнхлөөд  авсан азтай эмэгтэй. АНУ-д гоо сайхны чиглэлээр бүрэн мэргэшээд ирсэн тэрээр одоогоор “Байгаль салон” эзнээр ажилладаг. Харин саяхан үрийн зулай үнэрлэсэн экс загвар  өмсөгч маань жаахан жин нэмсэн байна билээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын гэргий Д.Баасанхүү
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын гэргий Д.Баасанхүү нөхрийнхөө ТБД” андууд дэлгүүрээ ажиллуулдаг бөгөөд Герман хэлний багш мэргэжилтэй. Дэлгүүрийнхээ хувцасны загвар болоод чансааг  өөрийнхөө өнгө, үзэмжээр сонгон авдаг Баасан хатагтайг гэрийн сайн эзэгтэй гэх юм билээ. Ямарсайндаа л төрийн алба түшилцэн  яваа нөхрөө хэдэн цагт ч ирсэн гал тогоондоо байж чаддаг гэсэн шүү. Харин УИХ-ын гишүүн Тэрбишдагва эхнэрийнхээ хийсэн гурилтай шөлөнд нугасгүй дуртай. Ажилсаг эзэгтэй хотоос холгүйхэн хүнсний ногоогоо өөрөө тарьдаг бөгөөд тахиа, ямаа тэжээдэг. Мөн тэднийх нохой тэжээдэг бөгөөд нохой нь зөвхөн Герман хэлээр л ярьсныг ойлгодог. Олон хүүхдийн хуурай аав ээж болцгоосон тэднийх хүү, охин хоёртой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гэргий Ц.Ганцэцэг
Түүнийг манайхан МАХН-ын шатсан цагаан байрны нэгдүгээр давхарт архины дэлгүүр ажиллуулж байснаар  нь сайн  мэдэх  биз ээ. Яв шав, гял цал хийсэн энэ хатагтай эр нөхрийнхөө ажилд хошуу дүрдэг  хэмээн олны хэл амны бай болж байсан.  Хаанаас нь  ч харсан өнгө  зүс тэгш энэ хатагтай Ховд аймгийн Манхан сумынх. Одоогоор бизнес нь мөхлийн ирмэгт байгаа болохоор тэрээр  гэр  зуураа амарч байгаа гэсэн

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley tg5nid http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.24  2015-08-08 19:50:48
jonn1 map [url= http://pkiwj.kyty.net ]map[/url] http://pkiwj.kyty.netmap.php
IP:46.118.156.202  2016-05-07 13:52:49
chaba e32FcU http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.13  2016-10-15 11:57:54
uedloszdwy iCiKjhhvswgsproaly, [url=http://cevddryupyxe.com/] cevddryupyxe[/url], [link=http://wmvayolrrteq.com/ ]wmvayolrrteq[/link], http://dqtdhahlbpjj.com/
IP:46.161.9.32  2016-11-20 12:57:14
Judiththype wh0cd714885 next page augmentin online rogaine diflucan cost lisinopril buy tamoxifen generic for buspar
IP:46.161.9.24  2017-01-19 03:11:09
Judiththype wh0cd714885 cialis price
IP:46.161.9.24  2017-02-26 21:30:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.