Шударгаар өрсөлдөх МАХН-ын санаачлагаас АН татгалзсаар байна

2009/04/28
Share |
Хүмүүс:
Шударгаар өрсөлдөх МАХН-ын санаачлагаас АН татгалзсаар байна

Монголчууд төрийн тэргүүнээ сонгоход яг сарын хугацаа үлдлээ. Гэвч АН-ын зүгээс МАХН-ын нэр дэвшигчийг илтэд гүтгэсэн, нэр хүндэд нь бүдүүлгээр халдсан сөрөг сурталчилгааг сүүлийн үед идэвхжүүлсээр байна. Тиймээс МАХН-ын  сонгуулийн төв комиссоос хэвлэлийн бага хурал зарлаж, нэр дэвшигч Н.Энхбаярыг чиглэсэн гүтгэлэг, дайралтын шинжтэй цөөнгүй сөрөг  баримтад албан ёсны тайлбар, мэдэгдлийг хийлээ. Хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, МАХН-ын ХМОНХА-ны дарга Б.Бямбадорж, МАХН-ын Сонгуулийн төв комиссын Мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Я.Төмөрбаатар, МАХН-ын Гадаад харилцааны албаны дарга Г.Тэнгэр нар оролцов.

МАХН энэ удаагийн сонгуульд зардал хэмнэх зарчмыг баримталж, элдэв хар мэдээлэл цацах,  нэр дэвшигчийн нэр хүндэд халддаг сурталчилгааны буруу  арга барилаас татгалзахыг санал болгосон. Тиймдээ ч эдгээр зарчмыг үндэслэл болгосон шударгаар өрсөлдөх гэрээ байгуулахыг АН-д хүргүүлж буйгаа нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил эхлэхтэй  хамт өрсөлдөгч улс төрийн хүчиндээ уриалж байсан билээ. Гэтэл АН өнөөдрийг хүртэл гэрээнд гарын үсэг зураагүй, үзэглэхээс татгалзсаар байгааг хурлын эхэнд албан ёсоор мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл шударга  өрсөлдөх гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа шалтгааныг АН-аас асууж байна.

Харин МАХН-ын зүгээс АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн  нэр хүндэд халдсан сөрөг сурталчилгаа огт хийгээгүй атал АН МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг гүтгэсэн дайрсан хар  мэдээллийг өндөр өртөгтэйгээр сонин телевизээр цацах болжээ. Иймд хуралд оролцогсод бодит байдалд нийцэхгүй эдгээр мэдээллийг шийдвэртэй няцааж буйгаа илэрхийлэхийн хамт зарим мэдээлэлд тодорхой баримтай тайлбар хийлээ. Тухайлбал МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшигч Н.Энхбаяртай сөргөлдүүлэх зорилготой материалыг бүх сониноор нийтэлж,  мөн ийм агуулгатай телевизийн нэвтрүүлгийг 12 удаа гаргажээ. Түүнчлэн МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг “Хадгаламж” банкны хэрэгт  гэм буруугүй болохыг хуулийн байгууллагаас тогтоосон атал энэ хэргийн талаар 4-5 телевизийн нэвтрүүлгийг МАХН-ын нэр дэвшигчийн эсрэг ашиглажээ.

Үүний зэрэгцээ хийгээгүй зүйлийг МАХН-д тохох гэсэн зохиомол баримтуудын талаар ч  хөндлөө. Эдгээр нь ийм гүтгэлэг, зохиомол мэдээлэл тараасан “Бор шувуу” сонин, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын сониноор тараасан  “Хар довтолгоон” МАХН-ын сонгуулийн төв комиссын Мэдээлэл сурталчилгааны ажлын хэсгийн дарга Я.Төмөрбаатарын нэрийг ашигласан “Энхбаяр агуу агуу” гэсэн гарчигтай зохиомол ярилцлага зэрэг юм. “Бор шувуу” сонинд нийтлэгдсэн бодит бус мэдээллийн улмаас Ерөнхийлөгчийн зөвлөх З.Түмэнжаргал, өмгөөлөгч Ч.Энхээ  нар нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаад байгаа аж.  Хамгийн нол нь гүтгэлэг пиарыг  сэдэж бүтээгсэд нь МАХН-ын сонгуулийн комисстой их хэмжээний  гэрээ байгуулах “шантааж” хийж явсан цөөн тооны  сэтгүүлчид  АН-ын гар хөл болчихоод явж байгаа д харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Өнгөрөгч  сонгуулиар АН телевизийн сурталчилгааны зөвхөн нэг өдрийн зардалд 100-150 сая төгрөг зарцуулж байсан жишиг  энэ удаагийн сонгуульд ч давтагдаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, телевизүүдээр  цацагдаж байгаа нэр дэвшигчдийн сурталчилгаанд  хийсэн мониторингоос харахад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн  телевизийн нэвтрүүлгийн гуравны нэг нь л АН-д зориулагдаж байгаа  бус, харин ч эсрэгээрээ гуравны нэг нь МАХН-д оногдож байгаа аж. АН нэг нэвтрүүлгийг 4-5 өдөр арав гаруй удаагийн давталттай явуулж,  байгаа юм.

Тиймээс АН-аас нэр дэвшигчийн талаарх сөрөг мэдээлэл МАХН-д байхгүйдээ бус шударгаар өрсөлдөх зарчмыг баримталж байгаа учраас МАХН-ын сонгуулийн төв комисс  асуудалд хүлээцтэй  хандаж байгаагаа  албан ёсоор мэдэгдсэн.

МАХН-ын Гадаад харилцааны албаны дарга Г.Тэнгэрийн хэлснээр АН цахим хуудсанд сэтгэгдэл бичигч 200 гаруй хүнийг хөлслөн ажиллуулжээ. Гэхдээ www.news.mn сайт сонгууль дуустал сэтгэгдэл бичихийг түр хаасныг олзуурхаж байгаагаа  тэрбээр илэрхийлсэн. Түүнчлэн өнгөрсөн жил ОХУ, Монгол Улсын Гадаад харилцааны яамд харилцан тохиролцсоны дагуу ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины ирэх сард манай оронд хийх айлчлалыг хүртэл  сонгуультай холбосонд харамсаж байна гэсэн юм

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ãäå êóïèòü çàêëàäêó ãåðîèíà купить Хмурый Аксай синтез амфетамР¸Ð½Ð° купить Твёрдый Зея купить Айс Нижний Тагил Спайс в Злынка Купить бошки в Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð²ÐµÑ ‰ÐµÐ½ÑÐº телеграР¼Ð¼ закладкР¸ алматы Купить закладкР¸ гашиш в Белом çàêëàäêè àìôåòàìèíà â ëèïåöêå Цели и особеннР¾ÑÑ‚Ð¸ применеР½Ð¸Ñ фентаниР»Ð¾Ð²Ñ‹Ñ… пластырРµÐ¹: показанР¸Ñ, Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ форумы наркомаР½Ð¾Ð² закладкР¸ соли по Ð·Ð°Ð¿Ð¾Ñ€Ð¾Ð¶Ñ ŒÑŽ купить ханка Бирюч вики Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Шишки в КраснодР°Ñ€Ðµ Шишки в Выксе legalrc zazor ñî÷è çàêëàäêè ñîëåé Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Шатуре купить соль для ванн закладкР¸ закладкР¸ в курске спайс купить Хмурый Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ Ðº купить Кокос КарачаеР²ÑÐº ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Ликино-д
IP:185.89.100.80  2018-01-10 17:29:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.